Тюмень орчимд АТR-72 онгоц техникийн бүрэн бус байдлаас болж сүйрсэн байж магадгүй. Унаж байгаа онгоцны хөдөлгүүрээс утаа гарч байсан гэж нүдээрээ үзсэн хүмүүс ярьсан байна. Онгоцны эвдэрлийн байдлаас хархад алан хядах ажиллагаа биш гэдгийн мөрдөн байцаалт бүрэн харуулж байна гэж Мөрдөн байцаалтын хорооны төлөөлөгч Маркин мэдэгдсэн байна. “ЮТэйр” компанийн АТR-72 онгоц Сургут хот орох ёстой байсан ба Тюмень хотын нисэх онгоцны буудлаас хөөрөх үедээ өнөө өглөө унасан юм. Онгоцонд 43 хүн байснаас 31 нь амь насаа алдаж 12 хүн шархадсан байна. Маш хүнд шархадсан хоёр, гурван хүнийг Москва руу эмчлүүлхээр явуулж магадгүй гэж эмч нар үзэж байна. Тэдгээрийг тээвэрлэхээр тусгайлан тоноглосон ОБЯ-ны онгоц ирээд байна.Тюмень мужид гурван өдрийн гашуудал зарлаад байна. 

Гэрэл зураг