Зүүн сибирийн төв болсон манай гариг дэлхийн хамгийн гүнзгий Байгал нуурт шинжлэх ухааны маш чухал туршилтыг хийх гэж байна. Оросын астро физикчид өөрсдийн зохион бүтээсэн хосгүй усан доорхи телескопын тусламжтайгаар алс холын гариг ертөнцийн тухай мэдээлэл цуглуулах болно.

Энэ төхөөрөмжийг оросын 3 хотын эрдэмтэд угсарч байна. Тэдний энэ төхөөрөмжийн тусламжтайгаар гариг ертөнц хэрхэн бий болдог, яаж хөгждөг, ирээдүйд тэднийг юу хүлээж байгаа зэргийг олж мэдэх юм. Мөн энэ телескопын тусламжтайгаар огторгуй ертөнцийн хамгийн хүчтэй эрчим хүчний эх ундрагын бүтцийг судлах болно. Нар бол түүний дэргэд гэрлийн жижигхэн эх үүсгэвэр юм. Дэлхийн хамгийн анхны нейтринийн телескопыг Байгал нуур дээр барьсан 90-ээд оноос энэ үзэгдлийг судлаж эхэлсэн юм. Тэр үед энэ телескопын тусламжтайгаар эрдэмтэд “нейтрины” хэсгүүдийг анх удаа ялгаж салгаж чадсан юм. Өнөөдөр шинжлэх ухаан асар хурдтай хөгжиж байна. Тусгай детектортой шинэ телескопын тусламжтайгаар астро физикчид эдгээр хэсгүүдийн гарал үүсэл болон тэдний эрчим хүчний чадлыг таамаглахыг оролдох болно.

 “Нейтрины” хэсгүүдийн дохиог зөвхөн усны гүнээс юм уу, антарктикийн зузаан мөсөн дороос л барьж болох юм. Иймэрхүү төхөөрөмжүүд Байгал нуураас гадна Өмнөд туйл болон Газрын дундад тэнгист бий болсон юм. Байгал нуурын телескоп нь эргээс ердөө гуравхан километрт байрласнаараа давуу талтай юм. Детекторын мэдээлэл нуурын гүнд байрлуулсан шилэн кабелийн тусламжтайгаар тэнд очдог байна. Тоног төхөөрөмжийн монтажийг Байгал нуур дээр зөвхөн өвлийн улиралд л хийдэг юм. Хүйтний улиралд нуурын ус метр хагасын зузаантай хөлддөг учир ямарч техникийг даадаг юм. Харин телескоп хэсгүүдийг жилийн турш ажиглаж чадах юм.

Мянга гурван зуун метрийн гүнд тусгай төмөр татлагад бараг 300 шилэн бөмбөлөгийг бэхэлсэн юм. Үүнийгээ эрдэмтэд телескопын “нүд” гэж нэрлэддэг байна. Эдгээр бөмбөлөгүүдийг фото хүлээн авагчаар тоноглосон ба “нейтрино”-гийн харилцан ажиллагаанаас үүссэн өчүүхэн жижиг цацрагыг ч тэд хүлээж авах чадалтай юм. Энэ телескопт “нүднээс” гадна аль хэдийн бүртгэгдсэн нейтрины хэсгүүдийн тухай мэдээ цуглуулдаг маш хүчирхэг компьютерийн систем буюу “тархи” байдаг байна. Одоо станц дээр байгаа эрдэмтэд энэ системийг төгөлдөржүүлэх ажлыг хийж байна. Усан дор маш их гүнд мэдээлэлийг боловсруулж, архивлах нь хамгийн чухал гэж эрдэмтэд үзэж байна. Ингэснээр олж авсан зүйлээ мэдээлэлжүүлэх явдлыг хэдэн арав, зуу дахин нэмэгдүүлж болно. Ийм учраас л дэлхийн хамгийн гүнзгий нуурыг сонгож авсан билээ.