Оросын интернет хэрэглэгчид европыг бодвол бүс нутгийн хэмжээнд өргөжиж боломжтой юм. Өнгөрсөн жил тэдний сүлжээ 20%-иар нэмэгдсэн гэж “Яндекс” интернет компани болон “Олон нийтийн санал” сан тооцож үзсэн байна. Харин өсөлтийн дээд хэмжээг тосгонууд эвдсэн ба тэнд гуравны нэгээр өссөн байна. Тэгэхдээ л сүлжээний  ажлыг чанартай болгосноор бүс нутгийн интернетийн хүрээг нэмэгдүүлж болно гэж шинжээчид үзэж байгаа юм.

Москва, Санкт-Петербург хотуудад урьдын адил интернет эрчимтэй, хурдтай хөгжсөөр байна. Харин энд сүлжээний хэрэглэгчдийн хүрээг хөгжүүлэх аргагүй юм. Учир нь интернетэд холбогдохыг хүссэн бүхэн аль хэдийн холбогдсон юм. Оросын хоёр том хотод Интернетэд орох явдал европын хэмжээнд хүрээд байхад бүс нутгийн зах зээл дүүрэх яагаа ч үгүй улам хөгжиж байна гэж медиа шинжээч Игорь Диденко тэмдэглэж байна: «Интернетэд орох байдлаараа бүс нутаг, хоёр нийслэл болон том хотуудаас уламжлал ёсоор хоцорч яваа. Тэгэхдээ одоо байдал арай өөр болж бүс нутгийн интернет хэрэглэгчид хурдан өсөж байна. Нэгдүгээрт эхнээсээ л цөөхөн хэрэглэгчидтэй байсан болохоор үнийг санаатайгаар багасгасан байсан. Хоёрдугаарт, бүс нутгуудад гар утас болон интернет хүртээмжтэй болж үнэ нь хямдарч байна» гэж тэр ярилаа.

 “Олон нийтийн” сангийн тооцоогоор ОУ-д интернетэд сар бүр 54,5 сая хүн орж байна. 2010 оноос хойш энэ тоо 17%-иар өссөн байна. Интернет ашиглагчдын статистикийн дундаж үзүүлэлт мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хоёр, гурван жилийн өмнөхөөс арай өөр харагдаж байна.

Эдгээр хэрэглэгчид нь дунд зэргийн хангамжтай, тусгай юм уу эсвэл дээд боловсролтой, урьдахаа бодвол улс төрийн идэвхитэй залуу хүмүүс байна. Энд 12-р сарын парламентын болон 3-р сарын ерөнхийлөгчийн сонгуулиуд зохих үүрэг гүйцэтгэсэн бололтой. Маш олон идэвхитэй хэрэглэгчдын хувьд Интернет санал бодлоо солилцох ОНХМХ болж хувирсан байна. Шинэчлэгдсэн интернет хэрэглэгчид  мэдээний сайт дээр байгаа өгүүллүүдийг тайлбарлах болон нийгэм улс төрийн сэдвийн талаар маш идэвхитэй мэтгэлцэж байна.

Интернетэд зөвхөн залуучууд ч биш дөчөөс дээш насны хүмүүс маш идэвхитэй болсон байна гэж IT- шинжээч Михаил Зоненашвили үзэж байна: «Ахмад үеийнхэн интернетийг маш их идэвхитэй хэрэглэж эхэллээ. Эдгээр хэрэглэгчид Skype-иар дамжуулан бусад хот болон улсуудтай гол төлөв харилцаж байна» гэж тэр ярилаа.

Смартфон болон планшетийн эзэд залуучууд мобильны интернетийг гол төлөв ашиглаж байна. Том хотуудад ч гэсэн мобильны интернетийн хурд тийм ч сайн биш байна.

Хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх замаар ОУ-д интернетийг хурдан хөгжүүлээд зогсохгүй гэж шинжээчид үзэж байна. Сүлжээнд орох үйлчилгээний чанарыг дээшлүүлэх цаг нэгэнт болсон байна.