Сибирийн Тюмень хотын ойролцоо осолдсон оросын зорчигч тээврийн огнгоцны унасан газар хийсэн аврах, эрэл хайгуулын ажил дууслаа. Тус онгоцонд байсан 43 хүнээс 31 нь амь насаа алдсан ба багын 4 гишүүн тэдний дотор байна. АТR-72 онгоц хөөрснөөсөө хойш хэдхэн минутын дараа зайлшгүй буулт хийх гэж оролдох үеээрээ өнөө өглөө осолдсон юм. “Ю-Тэйр” компаний гадаадын үйлдвэрийн энэ онгоц Тюмениэс Сургут орох ёстой байсан юм. Сүйрэл болсон газар ослын шалтгааныг тогтоох мөрдөн байцаах шуурхай ажиллагаа явуулсаар байна. Ослын үндсэн хувилбаруудад техник ажиллахгүй болсон, нисэгчдийн буруу, нисэх буудлын диспетчерийн алдаа зэрэг орж байна. ОБЯ-ны тэргүүн Сергей Шойгу аврах жиллагааны явцыг ерөнхийлөгч Дмитрий Медведевт байнга мэдээлж байна. Төрийн тэргүүн мөн Тюмень мужийн амбан захирагч Владимир Якушевтэй утсаар холбогдож хэлмэгдсэн хүмүүст хэрхэн тусламж үзүүлж байгаа болон нас барагсадын төрөл төрөгсөдийг зохион байгуулах ажлыг хэрхэн явуулж байгааг сонирхсон байна. Шархадсан хүмүүсийг тээвэрлэх эмнэлэгийн тусгай модулиар тоноглогдсон ОУ-ын ОБЯ-ны ИЛ-76 онгоц Москвагаас Тюмень орохоор ниссэн байна. Осол болсон газар луу очихоор ОУ-ын Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкин тэргүүтэй мөрдөн байцаагчид болон криминалистуудын хэсэг бас нисжээ.