Ким Ир Сений зуун жилийн ойг тэмдэглэх ажиллагаанд БНАСАУ 2011 онд тус улсын ашигт малтмалаас олсон орлогтой тэнцэх хөрөнгийг зарцуулах болно. Өмнөд Солонгосын “Чосун ильбо” сонинд өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна. Улс орон даяараа 4-р сарын 15-нд тэмдэглэх ёстой үндэстнийг үүсгэн байгуулагч Ким Ир Сений зуун жилийн ойг тэмдэглэх ёслолын ажиллагаанд Хойд Солонгосын төр засаг 2 тэрбумаас багагүй доллар зарах гэж байна гэж тус сонинд бичсэн байна. Энэ мөнгө нь тус улсын 2011 онд ашигт малтмалын экспортоос олсон ашигтай тэнцэж байна гэж тус сонин онцлон тэмдэглэсэн байна. Ким Ир Сений зуун жилийн  ойд зориулж хөөргөх ёстой алсын тусгалтай пуужин бүтээх болон Пхенан-Пукто мужийн Тончанг-ри хоёр дахь пуужингийн талбарыг барьж байгуулах зэрэгт БНАСАУ 850 сая доллар зарцуулсан гэж  “Чосун ильбо” сонин мэдээлсэн байна.