Оросын нэрт зураач, зохиолч, нийгмийн зүтгэлтэн Николай Рерихийн уран бүтээл, үзэл бодлын өвд зориулсан үзэсгэлэнг Парис хот дахь ЮНЕСКО-ын төв байранд өнөөдөр нээлээ. Рерихийн олон улсын төв сангийн 100 гаруй архивын материалууд болон Рерихийн Гэрээг байгуулахтай холбогдсон түүхэн баримтуудыг энэ үзэсгэлэнд дэлгэн тавьсан байна. 1935 оны 4-сарын 15-нд 20 гаруй орны төлөөлөгчид Вашингтон хотноо Рерихын гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ баримт бичиг нь соёлын өвийг хамгаалах тухай олон улсын гэрээний түүхэнд анхны гэрээ болсон юм. Дэлхийн 2-р дайн үеэр зарим нэг улсын нутаг дэвсгэр дээр болон сүүлийн 10 жил болсон цэргийн мөргөлдөөний явцад алдагдсан соёлын үнэ цэнэтэй зүйлийн зургуудыг мөн энэ үзэсгэлэнд тавьсан байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Ургын бичиг” өглөгийн сангын шагналыг гардуулах ёслол болох юм байна.