ОУ-ын эдийн засаг 2012 онд 3,9%-иар, 2013 онд 4,5%-иар тус тус өснө гэж Goldman Sachs компанийн ОУ, ТУХН-ийн улсуудыг хариуцсан ерөнхий эдийн засагч Клеменс Граф үзэж байна. 3,5 ба 3,9% гэж нийтээр үзэж байгаа үнэлгээнээс Графын үнэлгээ арай дээгүүр байна. Goldman Sachs компанийн шинжээчдийн үзэж байгаагаар ОУ-ын дотоодын хэрэгцээ энэ жил 5%-иар өсөж магадгүй байна. Оросын Төв банк мөнгөний ханшны уналтыг тогтоон барьж байгаа тул рубль хангалттай тогтвортой байна.