Орос улсад боловсруулсан бөхийн төрөл самбо бөхийн барилдаан нь удахгүй Олимпийн тоглолтуудын хөтөлбөрт орох болно. Энэ төрөл нь Их Британий талаас нилээд дэмжлэг авсан бөгөөд Лондонд Британий хамтын нөхөрлөлийн самбо бөхийн холбоо байгуулагдсан юм. Холбооны үйл ажиллагаа нь уг бөхийн барилдааныг дэлхийд дэлгэрүүлэх болон Олимпийн хөтөлбөрт оруулахад оршиж  буй юм.

Самбо барилдаан нь зэвсэггүй өөрийгөө хамгаалах гэсэн үгнээс бүрдэсэн бөгөөд ЗСБНХУ-д анх төрсөн юм. Бөхийн нилээд хэдэн төрлийн нийлмэлээс буюу үндэсний бөхийн болон дзю-до бөхийн мэхнүүдээс бүрдэсэн энэхүү барилдаан нь анх 1938 онд бий болсон юм. Самбогийн үүсгэн байгуулагчдын нэг бол алдарт гимнастикч болон нударган зодооны аврага гайхамшигт Анатолий Харламиев юм. Он цаг өнгөрөх тусам самбо бөхийг сонирхогчид дэлхий дахинд өссөөр байв. Одоо энэ төрлийн спортоор дэлхийн 80 оронд хичээллэж байгаа юм. Харин дэлхийн самбогийн аварга шалгаруулах тэмцээн нь 40 жил явагдаж байгаа юм. Гэхдээ хачирхалтай нь: ийм их нэрд гарсан хир нь самбо одоо болтол Олимпийн тоглолтын хөтөлбөрт ороогүй юм. Ингэхдээ 30 жилийн өмнө ОУОХ самбо бөхийн барилдааныг олимпийн спортын төрөлд оруулсан байдаг аж. Ийм хоёрдмол байдал нь самбод улс-төрийн утга агуулга өгч байснаас болсон байж магадгүй юм.

Самбогийн “хагас олимпийн “статус удахгүй өөрчлөгдөж мэдэх юм. Британы хамтын нөхөрлөлийн орнуудын Тивийн самбогийн холбооноос самбог Олимпийн төрөлд оруулахад туслахаар болсон юм гэж Самбогийн Олон улсын холбооны ерөнхийлөгчийн зөвлөх Андрей Мошанов үзэж байна.

Энэ холбооны үйл ажиллагаа дэлхийн самбог сурталчилж, хөгжүүлэхэд амжилттай өрнөх болно. Энэ бол Олон улсын самбогийн холбооноос энэ төрлийн спортыг сурталчлахад хийгээгүй хамгийн сүүлийн нөөц юм. Бид бүгдээрээ спортын энэ  төрлөөр хичээллэхэд нөлөөлөх болно. Чухамдаа бол спортын бүх төрлүүд ийм маягийн ямар нэгэн холбоотой байдаг бөгөөд тивийн шинжээрээ нэгдэхгүй, харин хуучин Их Британий гүрний орнуудад харъяалагдаж байсан шижээрээ нэгдэж байсан.

Тус холбоог Олимпийн хөтөлбөрт самбог оруулах хамгийн хүчтэй нөөц мөн гэж Олон улсын самбо сонирхогчдын ерөнхийлөгч Василий Шестаков үзэж байна. Британий хамтын нөхөрлөлд самбог хөгжүүлэх санаачлагыг хан хүү Майкл Кентский дэмжсэн, харин Британий хамтын нөхөрлөлийн ерөнхийлөгчөөр олон нийтийн байгууллагуудын хамгийн нөлөө бүхий ивээн тэтгэгч лорд Саймон Рэдинг болсон юм гэж Василий Шестаков тайлбарлаж байна.

Бид анх удаагаа самбогийн хөгжилд ийм өндөр зиндааны хүмүүсийг татаж чадсан. Британы хамтын нөхөрлөлийн орнуудын Самбогийн холбоог тэргүүлж байсан хүмүүс тодорхой засаг захиргааны болон санхүүгийн нөөцтэй юм. Ингэхэд Британий нөхөрлөлд 54 орон ордог бөгөөд Их Британий үүрэг маш их байдаг юм. Британий хамтын нөхөрлөлийн самбогийн холбоо нь самбо бөхийн барилдааныг илүү эрч хүчтэй хөгжүүлэхэд нэмэр  болно.

Дашрамд хэлэхэд, Их Британи нь өөрөө самбог спортын төрөл болгож дэвшүүлэх маш их сонирхолтой байгаа юм. Энэ улсад тухайн цаг үед олон улсын самбогийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байсан  гэж Василий Шестаков ярьж байна. Самбо нь Их Британид сайн хөгжсөн. Самбогийн ажил сэргэснээр, Их Британид энэ төрлийн дэлхийн аварга нар гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Олон улсын Олимпийн Хорооны /ОУОХ/ Олимпийн хөтөлбөрт оруулах үндсэн шаардлагууд бол доод тал нь дэлхийн 50 оронд  болон доод тал нь 3 гурван тивд энэ төрөл дэлгэрсэн байх ёстой. Гэтэл энэхүү үүргээ самбо аль хэдийнэ биелүүлсэн гэж Олон улсын самбогийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөх Андрей Мошанов онцлон тэмдэглэж байна. Одоо харин энэ спортын төрлийг дэлхий дахинд илүү дэлгэрүүлэхэд багаахан ажил үлдээд байна.