Мьянмд парламентын сонгуульд оролцох санал хураалтын ажил ням гаригт эхэллээ. Өмнө нь сонгогдсон депутатуудын тал хэсэг засгийн газарт ажиллахаар шилжсэн тул, чөлөөлөгдсөн 45 мандатын төлөө тэмцэл явагдаж байна. 20 жилийн турш цэргийн засаглалтай явж ирсэн тус улсын парламентын сонгуульд анх удаагаа сөрөг хүчнийхэн оролцож байна. Гэхдээ 45 суудал бүгд сөрөг хүчний талд очсон байсан ч, парламентын хүчний харилцаанд өөрчлөлт гарахгуй юм. Ихэнхи суудлын тоо нь цэргийн намын хяналтан дор байгаа аж.