БРИКС-ийн орнууд – Бразиль, Орос, Энэтхэг, Хятад болон ӨАБНУ дэлхийн эдийн засгийн зах зээлд өөрийн дүрмээр тоглох төлөвтэй байна. Энэ байр суурийг Энэтхэгийн нийслэлд уулзалтын дүнгээр  баталсан Делийн тунхаглалд тусгажээ. Таван орны удирдагчид нь Олон улсын валютын сангийн удааширсан шинэчлэлд сэтгэл дундуур байгаа юм. Дүнгийн тунхаглалд тэд энэ жилийн сангийн квотыг дахин хууварилалт хийх  журмаар БРИКС-ийн орнуудад илүү санал өгөхийг шаардсан юм. 

Энэхүү дохио нь БРИКС-ийн орнууд Өрнөдийн орнуудын эдийн засгийн хурдацтай өсөлттэй орнуудад ашигтай хуваарилалт хийдэгтэй цаашид эвлэрэх боломжгүй гэдгийг харуулж буй юм. Ийм тохиролцоонд 2-3 жилийн өмнө хүрч байжээ. Энэ хугацаанд АНУ болон ЕХ нь урьд өмнө гарч байгаагүй өрийн ангалд орсон байхад, БРИКС-ийн орнууд дэлхийн эдийн засагт хурдтай, тогтвортой өсөлттэй байр суурийг эзлэх болсон юм.

БРИКС-ийн орнуудын удирдагчид баян чинээлэг орнуудын эдийн засаг дэлхийн эдийн засгийг тогтворгүй болгож, дэлхийн  санхүүгийн хямралд хүргэсэн гэж буруутгаж байгаа юм. Ингэхдээ АНУ-ын мөнгөний бодлого нь баян тансаг Өрнөдийнхөнд нэг талын давуу тал олгож, дэлхийн бусад хэсгийн хөгжилд саад учруулж байна гэв. Үүнтэй холбогдуулан Делийн ДХУ  валютын олон туйлын системд чухал алхам хийв. 

Таван орны банк харилцан зээл олгох болон худалдааны төлбөр тооцоог доллароор бус, үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. “Норд капитал” компаний судалгаа шинжилгээний департаментын захирал Владимир Рожановский ийн ярьж байна: «Энэ бол илүү шат. Өөрийн мөнгөн тэмдэгтийг долларт хөрвүүлж, дараа нь доллароос түншийн үндэсний валют руу шилжүүлнэ. Хэрэв бараа эргэлт ямар нэгэн тодорхой түвшинд хүрсэн бол, мэдээж хэрэг шууд өөрийн төлбөр тооцоогоор сольж болох юм».

Шинжээчийн үзэж байгаагаар, энэ санхүүгийн талбар дээр харилцан ажиллагаа нь БРИКС-ийн орнуудын геополитикийн байр суурийг бэхжүүлнэ. Цаашид бол мөнгөний холбоог бэхжүүлэх шаардлагатай юм, өөрөөр хэлбэл, “тавын” орон зайд ямарч саадгүй хөдөлгөөн хийх бөгөөд үүнтэй холбогдон төлбөр тоооцоог эдгээр валютанд хийх ёстой юм. Магадгүй, жилийн дараа, ӨАБНУ-д болох БРИКС-ийн ДХУ дээр ямар нэгэн шинэ зорилтуудыг тавьж болох байх.

Энэ нь юуны өмнө тэдэнд Нью-Делигийн ДХУ дээр тохиролцсон санхүүгийн төслүүдээ хурдан хэрэгжүүлэх боломж олгох юм. Энэ бол нэгдсэн Хөгжлийн банк байгуулах явдал юм. Ингэхдээ Ази, Африк болон Латин Америкийн ядуу орнуудад банкны зээл нь боломжтой болно. Санхүүгийн шинжээч Наталья Смирнова энэ тухай ярьж байна: "Дэлхийн банк болон ОУВС сан нь байхдаа хөгжилтэй орнуудын ноёрхол байлаа. Тэдний сонгосон төслүүд нь АНУ болон Европд ашигтай байх ёстой байлаа. Энэ нь тэнцүү хэмжээгээр БРИКСийн орнуудад ч хамаатай юм. АНУ болон ЕХ -ны маргаантай гэж үзэх бусад төслүүд нь ивээн тэтгэгчийн тусламж авахгуй. Тиймээс БРИКС-ийн орнууд энэ бүгдээс өрх тусгаарлаж,  АНУ болон ЕХ ны хараат байдлаас гарч, өөрийн хөгжлийн банкийг байгуулахаар зорьсон юм. Европын орнуудаас болон аль эртнээс өртэй амьдарч байгаа АНУ-аас ялгаа нь БРИКС-ийн орнуудад хөрөнгө мөнгө бий".

Нью-Делид болсон БРИКС-ийн орнуудын ДХУ нь бүхэлдээ дэлхийн санхүүгийн системийг шинэчлэх илүү шийдвэртэй алхмуудыг хийв. Үүгээрээ тэд дэлхийн улс-төрд өөрийн дуу хоолойг нэгтгэхийн зэрэгцээ дэлхийн эдийн засагт байр сууриа бэхжүүлэв.