АНУ Гуантанамогийн тусгай гяндангаас “Талибан” хэт давруу үзэлтний хөдөлгөөний удирдлагын таван хүнийг нилээд хэдэн болзлыг биелүүлвэл суллахад бэлэн ажээ. Энэ тухай Пажвак агентлагт Афганистаны Эвлэрлийн дээд зөвлөлийн гадаад харилцааны зөвлөх Мохаммад Исмаил Касимъяр мэдэгджээ. Касимъярын хэлснээр, “Талибан” хөдөлгөөний нэртэй зүтгэлтнүүдийг  гэр бүлтэйгээ нэгдэхэд нь Катар руу шилжүүлэхэд бэлэн байгаа. Өмнө нь талибууд өөрсдөө тус улсад улс-төрийн төв байраа нээхэд бэлэн байгаа турхайгаа илэрхийлж байсан. Гэтэл 3-р сарын 11-нд Кандагарт гарсан америкийн цэргийн албан хаагчийн энгийн номхон иргэдийг хороосон эмгэнэлт явдал яриа хэлэлцээг тасласан юм. Талибуудын дараа афганы дотоод сөргөлдөөнийг зохицуулах яриа хэлэлцээгээ Гульбеддин Хекматиарын сөрөг хүчний Исламын Бүгд Найрамдах Афганистан нам зогсоосон юм. Гуантаномо дахь тусгай гяндан нь АНУ-ын Тэнгисийн цэргийн Кубын арлын зүүн өмнөд хэсэгт байдаг баазад оршдог бөгөөд одоогийн байдлаар 170 гаруй хоригдол ял эдлэж байгаа юм.