Их Британий дуудлага худалдаагаар “Титаник” хөлөг онгоцны сүүлчийн зоогийн хоолны цэс 120 мянган доллароор зарагдав.  Цэсэнд 40 нэр төрлийн хоол оржээ. АНУ руу эхнэр Рут болон хүүгийнхээ хамт явж байсан Сан Францискогийн банкны эзэн – Вашингтон Доджийн ширээн дээр уг цэс байсан нь тодорхой болсон юм. Доджийн эхнэр үүнийг авч, гар цүнхэндээ хийсэн байжээ. Тэрээр хүүгийнхээ хамт аврах завиудын нэгэнд суужээ. Харин энэ оон жил цэс эдний гэр бүлд хадгалагдаж иржээ. Henry Aldridge & Son /Гэнри Олдридж энд Сон/ дуудлага худалдааны ордон Уилтширт байнга “Титаник”-тай холбоотой дуудлага худалдаа явуулдаг юм. Энэ удаа тус хөлөг онгоцны далайн сүрлийн 100 жилийн ойд зориулагджээ.