Вашингтоны Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлсэн АНУ-ын Дартмутсын коллежийн тэргүүн Ким Жим Ёныг Японы Засгийн газар дэмжиж байна. Энэ тухай сангийн сайд Зюн Адзуми ням гаригт Токиод мэдэгдэв. Энэ долоо хоногийн эхэнд АНУ-ын Сангийн яам ойрын өдрүүдэд Ким Жин Ён нилээд хэдэн орнуудаар айлчилна гэж мэдэгдсэн юм. Ажиглагчдын үзэж байгаагаар америкийн нэр дэвшигч олон улсын айлчлал хийх зуураа тэдгээрийн улс орнуудын удирдагчдаас ДБ-ны шинэ ерөнхийлөгчийн сонгуульд дэмжлэг авахыг оролдох аж. Өмнөд Солонгосын уугуул иргэн Ким Жим Ён нь дэлхийн хамгийн ирээдүйтэй, нөлөөтэй албан тушаалд гэнэт нэр дэвшихийн өмнө Гарвардын их сургуулийн Дартмутсын коллежийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалаас гадна ДЭМ байгууллагын  департаментыг тэргүүлж байв. Тэр эрүүл мэндийн салбарын шинжээчээр мэргэшисэн хүн юм.