“Сирийн анд нөхдийн” хоёрдугаар бага хурал ням гаригти Стамбулд нээгдэнэ. Чуулганд 60 орны болон олон улсын 10 байгуллагын төлөөлөгчид оролцох болно. Уулзалтын гол сэдэв НҮБ- ын АЗ-ийн болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны мөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөөг болон Дамаск энэхүү төлөвлөгөөг дагах амлалтаа хэрхэн хэрэгжүүлж буйг хэлэлцэх юм. Уулзалтаар хэлэлцэх хоёрдахь чухал сэдэв бол хэрэв ерөнхийлөгч  Башар Асад огцрох тохиолдолд сирийн сөрөг хүчин ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж буй юм. АНУ, Түрк болон өрнөдийн  зарим болоод арабын орнууд уулзалт дээр сирийн гадаадаас болон дотоодод үйл ажиллагаагаа явуулж байгаа сөрөг хүчнийхэнд цэргийн бус тусламж үзүүлэх боломжуудыг хэлэлцэх ажээ. Орос улс урилга авсан боловч, уг уулзалтанд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм. Орос улсын төлөөлөгчийн үзэж байгаагаар, хэрэв уулзлат нь үнэхээрийн сирихоорондын мөргөлдөөнийг яриа хэлцэлийн замаар зохицуулахаар зорьж буй юм бол уг чуулган дээр сөргөлдөөний бүх талууд буюу одоогийн засгийн эрх баригчид оролцох ёстой. ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевичийн хэлснээр, уулзалтанд оролцогчид нь сирихоорондын яриа хэлцэлд энхийн замаар хүрэхийг эрэлхийлэхийн оронд гадны оролцоотой шийдэх хөрсийг бэлтгэж байна”. Өмнө нь уулзалтанд уригдсан бас нэгэн орон БНХАУ-ын НҮБ- ын АЗ ийн байнгын төлөөлөгч татгалзсан тухай мэдэгдсэн юм. БНХАУ ОХУ ын хамт НҮБ-ын АЗ-ийн сирийн тогтоолд хоёр удаа хаалт тавьсан юм. Бүх талуудыг хүчирхийллээ зогсоохыг уриалсан Аннаны төлөвлөгөө нь суурин газруудаас цэргийн хүнд техникуудыг болон цэргүүдийг гаргаж, сөргөлдөж байгаа талуудын хооронд яриа хэлэлцээрийг срэгээх болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай хүмүүст боломж гаргаж өгөх зэргийг тусгасан юм.