«Титаник» хөлөг онгоц сүйдсний 100 жилийн ойд зориулсан музей-аялал жуулчлалын цогцолборыг Хойд Ирландийн Белфаст хотод нээж байна. Зургаан давхар үзэсгэлэнгийн байшин хөлөг онгоцны хамартай төстэй. Энд компьютерийн технологи, хүүхэлдэйн киноны арга барилыг өргөн хэрэглэж, гүнигт хэрэг явдлын талаар өгүүлж байна. Үзмэрүүд хөлөг онгоц үйлдвэрлэж эхлэснээс  аваад 1912 оны 4-р сарын 14-нд мөсөн уулантай мөргөлдсэн хүртэл үеийг хамрасан юм.