АНУ-аас Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Жим Ён Ким өнөөдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Цишантэй уулзав. Солонгос гаралтай америкийн санхүүгийн ажилтан өөрийг нь Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшэгчийн хувьд  олон улсын хэмжээнд дэмжүүлэх аялалынхаа хүрээнд Хятадад хүрэлцэн очлоо.Бээжин Дэлхийн банкны  ерөнхийлөгч Роберт Зелликийг орлох гэсэн нэг ч нэр дэвшэгчийг албан ёсоор дэмжихгүй байна. Дэлхийн банкны тэргүүний сонгуулийг «шудрага ил тод» зарчим дээр явуулахыг Хятад уриалав. АНУ-ын төлөөлөгчийг Дэлхийн банкны, Европын төлөөлөгчийг Олон улсын валютын сангийн тэргүүнээр сонгох уламжлалтай. Хятад улс БРИКС бүлгийн түншүүдийнхээ дэмжлэгээр эдгээр олон улсын байгууллагыг шинэчилж, эрчимтэй хөгжиж байгаа орнуудын оролцоог дэлхийн эдийн засагт эзлэж буй хувь хэмжээг нь харгалзан өргөжүүлэхийн төлөө тэмцэж байна.