Афганистанаас мансууруулах бодисыг Тажикистаныг дамжин нэвтрүүлж байна. Тус улс эл асуудлыг дангаараа шийдвэрлэж чадахгүй. Дэлхийн хамтын нийгэмлэгийн тусламж шаардагдсан гэж өнөөдөр Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон «Евроньюс» телевизийн сувагт ярилцлага өгөхдээ мэдэгдэв.10-11 жилийн тэртээх байдлыг бодоход эдүгээ тажик-афганистаны  хилийн байдал нэлээд сайжрасан гэж Тажикистаны удирдагч үзэж байна. Тус улсад ажиллаж буй ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны хилийн албаны хэсэг зөвлөх тажикистаны хилчдэд зөвлөмж өгч байна. НҮБ-ын тоо баримтуудаас харахад афганистаны мансууруулах бодисын бараг 20 хувь нь тус улсын хойд бүс нутагтай хил залгаа Тажикистан, Узбекистан, Туркменистан улсуудыг дамжин нэвтэрч байна. Эдгээр улсаас мансууруулах бодисыг Кыргызстан, Казахстан, Орос орнууд, түүнчлэн Дорнод, Өрнөд Европын орнуудад шургалан оруулж байна. Өнгөрсөн онд Тажикистанд хууль бусаар оруулсан афганистаны 4,2 тонн мансууруулах бодисыг хураажээ.