Европынхныг давж согтууруулах ундаа ууна л гэж байхгуй гэнээ. Хуучин ертөнцийн хүн ам хамгийн их уудагт тооцогддог байна.  Статистикийн мэдээгээр 15-аас дээш насны иргэд жилд 12 литр согтууруулах ундаа хэрэглэдэг.  Өндөр хэмийн ундааг хамгийн их хэрэглэдгээр Зүүн Европын иргэд оржээ. Ийм дүгнэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ / хийжээ.   

Амт болон хэмжээний хувьд Европ дотроо янз бүрээр хүлээж авдаг. Европын Төв болон зүүн хэсгүүдэд  жил бүр нэг хүнд 14,5 литр согтууруулах ундаа ордог бол, баруун хэсэгт 12, өмнөдөд -11 гаруй аж.Баруун хэсгийн европчууд  байнга ууж дассан төдийгүй  товлосон хоолны цагийн үеэр мөн уудаг байна. Тэдний хувьд гашуун ундааг уух нь үдийн хоолны юм уу, оройн хоолны нэг хэсэг байдаг ажээ.  Согтууруулах ундааг хэрэглэх нь, юуны өмнө хэрэглэх соёлоос шалтгаална гэж  Согтууруулах ундааны бодлогыг боловсруулах үндэсний төвийн тэргүүн Павел Шапкин тэмдэглээд

«Лалын шашинтай орнуудад Коранаар архийг   согтууруулах ундааг хориглодгоос  болж бага хэрэглэдэг .  Европд  согтууруулах ундаанд  арай уян хатан ханддаг.  Дарс уух нь соёлтой амьдралын хэвийн хэмжээнд  аль хэдийнэ орсон» гэлээ.

ДЭМБ-ын 2011 оны тоо баримтаар Молдав улсад хамгийн их согтууруулах ундааг хэрэглэх болжээ.  Зүүн европын энэ улсад согтууруулах ундааг  нэг хүн дунджаар жилд 18 литр хэрэглэдэг байна.

Хоёрдугаар байранд Чехи, удаах байрыг Унгар болон Орос улс 16 литр орчим юм. Судалгааг зохион байгуулагчид архины хэрэглээг нийгмийн түвшинтэй  болон тус улсын амьдралын  түвшинтэй шууд холбон үзэж байна.

Зарим нэг хязгаарлалтуудыг эс тооцвоос, бүхэлдээ Европд   согтууруулах ундааны зах зээл чөлөөтэй юм. Эцэст нь Европ нь  согтууруулах ундааны хэрэглээгээр  Ази, Америкийн өмнө оржээ.  Хэрэв азийн орнуудад согтууруулах ундааг шашин нь хориглодог бол АНУ-д хууль нь хориглодог. 21 нас хүрээгүй иргэд нь дэлгүүрээс согтууруулах ундаа авах болон баар-ресторанд  согтууруулах ундаагаар үйлчлүүлж болохгүй юм. Архийг хэтрүүлэн хэрэглэхтэй тэмцэхэд  хамгийн энгийн аргууд зарим үед маш  үр дүнтэй болдог гэж “Үндэстнийг хамгаалах” сангийн ерөнхийлөгч   Сергей  Сушинский хэлээд

«Бүх орнуудад  согтууруулах ундааг хязгаарлах ижил арга хэмжээнүүдийг авдаг аж. Үнийг нэмэх, жижиглэнгийн  худалдаанд хязгаарлалт хийх, магадгүй  амралтын өдөр болон  шөнийн цагаар  худалдахыг хориглох зэрэг. Гэхдээ зарим нэг ялгаа байгаа. Нэг оронд  үнэ нэмэгдэж байхад, нөгөө оронд   бараг хоёр дахин буурах жишээтэй.  Өөр нэг оронд энэ нь гуравны  нэгээр  буурч болох юм» гэлээ.

Амт чанарын талаар маргадаггүй гэдэг яриа байдаг юм. Үүнтэй нэгэн адил согтууруулах ундаа болон түүний хэмжээний тухай ч бас маргах юун. Ямарч байсан европчуудтай л биш юмдаг. Гэтэл ДЭМБ-д өөрийн  учир шалтгаан бас байх аж. Тус байгууллагын илтгэлийн  статистик тоо баримтууд нь дараах  байдлаар гарчээ.Жил бүр дэлхийд 2,5 сая хүн архинд донтох өвчнөөс  болж  нас барж байна. Согтууруулах ундааг хэрэглэх нь 15-наас 64-нд хүртэл насны хүмүүсийн үхлийн шалтгаан болж байгаагийн дотор эрэгтэйчүүдийн долоон хүний нэг, эмэгтэйчүүдийн   арван гурван хүний нэгд тохиолдол бүртгэгдсэн байна.