4-р сарын 21-нд Орос улсад шинэ баяр-Дэлхийн циркийн өдрийг анх удаа өргөн тэмдэглэх тухай өнөөдөр Оросын улсын циркийн холбооны ерөнхий захирал Александр Калмыков  сэтгүүлчдэд мэдээллээ.Өнгөрсөн онд Дэлхийн циркийн холбоо, Европын циркийн холбооноос Дэлхийн циркийн өдрийг жил дутам 4-р сарын 3 дахь бямба гаригт тэмдэглэхийг хамтран санаачилсныг тэрээр дурдав. «Бид санаачилгыг дэмжихээр шийдлээ. Мөн баярыг Европт тэмдэглэж байгаа хийгээд Орост түүнийг анх удаа өргөн тэмдэглэх юм. Миний бодоход Циркийн өдөр сая сая хүн юуны түрүүнд хүүхдүүдийг баярлуулна» гэж Калмыков тэмдэглэн хэллээ. Статистикийн тоо баримтуудаас харахад Орост 12 сая гаруй хүн жил дутам циркийн тоглолтыг сонирхон үздэг. Манай орны циркийн урлаг дэлхийн шилдгийн нэг болсон. «4-р сарын 17-нд Казахстанд болох  хуучин ЗХУ-ын БНУлсууд байгаад тусгаар тогтносон орнуудын циркийн зүтгэлтнүүдийн дээд хэмжээний уулзалтыг Олон улсын циркийн өдөрт зориулах юм. Түүнчлэн практик-эрдэм шинжилгээний бага хурлыг циркийн урлагийн хөгжилд зориулна гэж Калмыков мэдээлэв. Эдүгээ Орос улсад 8 мянга гаруй хүн циркийн хүрээнд ажиллаж байгаа бөгөөд 140 төрлийн 3 мянган амьтан циркийн хөтөлбөрт оролцон тоглож байна.