2014 онд өвлийн Олимпийн ба Паралимпийн наадмууд болох Сочи хотноо олимпийн барилга байгууламжуудын улирлын туршилтыг хийж дууслаа. Сочийн засаг даргын мэдээлсэнчилэн Сочийн олимипийн таван барилга байгууламж Олимпийн наадамд бүрэн бэлэн байна. Уулын цанын  ба «Роза хутор» уулын цанын цогцолбор дахь фристайл, сноубордын төвууд, чарга-бобслейн зам, цогц трамплин, цана-биатлоны цогцолбор зэргийг  тэрээр «Интерфакс» агентлагад дурдав. Энэ оны эхний гурван сард Сочийн уулын цанын цогцолборт  барилга байгууламжуудыг туршиж үзэх 15 тэмцээн явагджээ. Уулын цанын спортын цом булаалдах  хоёр шатны тэмцээн, Европын цом булаалдах сноуборд, фристайлын хоёр шатны тэмцээнд энд явагдсан байна. Энэ завсар дэлхийн 35 орны 3 мянга гаруй тамирчин олимпийн барилга байгууламжуудыг туршиж үзсэн гэж Сочи хотын засаг дарга онцлов.Түүний хэлснээр бол эдгээр тэмцээн дээд зэргийн зохион байгуулалттай болж өнгөрлөө.