Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд нэгдэгсдийн ээлжит дээд хэмжээний уулзалт 2012 оны зун Ираны нийслэлд болох тухай  тус улсын ГХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Рамин Мехманпараст Тегеранд хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. Энэ уулзалт маш чухал хэмээн Иран улс үзэж байна. Учир нь эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн орнууд олон улсын бодлого, харилцаанд нөлөөлөх бодит боломжтой гэж Мехманпараст мэдэгдэв. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн бол цэргийн эвсэлд үл нэгдэх зарчим дээр дэлхийн 118 улсыг нэгтгсэн олон улсын байгууллага юм. Эдгээр улсын нийт хүн ам дэлхийн хүн амын 56 хувь эзлэдэг.