НАТО-гийн агаарын цохилтуудын улмаас Ливийн энгийн номхон олон иргэд амь үрэгдсэн асуудлыг Орос улс үргэлжлүүлэн хурцаар тавьж байна. Энэ тухай баасан гаригт НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин  мэдэгдэв. Сүүлийн удаа тэрээр  НҮБ-ын  АЗ-ийн индэр дээр гарч ирэх зуур  тэд  “Ирээдүй рүүгээ харах ёстой юм” гэсэн гайхалтай нэр  түүнд өгсөн тухай  оросын дипломатч ИТАР-ТАСС агентлагт хэлжээ.  Чуркин  сануулахдаа, НҮБ-ын АЗ дээр ОХУ-ын ГХ-ийн сайд  Сергей Лавров 3-р сарын 12-нд хэлсэн үгэндээ, Ливийн агаарын цохилтуудад нэрвэгдсэн энгийн иргэдийн тухай мэдээллүүдийг мөрдөн шалгахыг шаардаж, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг энэхүү асуудлыг тодорхой болгохыг уриалсан  юм”. Нөгөөтэйгүүр,  НҮБ-ын төлөөлөгчдийн ойлгож байгаагаар  Пан Ги Муны төлөвлөгөөнд энэ чиглэлийн  ямар нэгэн алхмууд хараахан  ороогүй байгаа аж.