Олон улсын байгаль орчныг хамгаалах сангаас дэлхийн бүх хүмүүст “Эх дэлхийн цаг - 2012” жил бүрийн  арга хэмжээний хүрээнд бямба гаригийн үдэш  нэг цаг гэрлээ унтраахыг санал болгож байна. Энэ жилийн “Дэлхийгээ аварцгаая!”  уриан дор явагдаж байгаа арга хэмжээ нь дэлхийн хэдэн зуун мянган хүн жижигхэн баатарлаг гавъяа байгуулж, өөрийн дүрсбичлэгийг харуулахад оршиж буй юм. Хэрэв та дэлхийн төлөө ашигтай зүйлийг хийвэл, би хамгийн зоримог алхам хийх болно”.  “Эх дэлхийн цаг”  олон улсын экологийн арга хэмжээний зургийг  сансраас авах болно.Олон улсын сансрын станц дээр ажиллаж байгаа Европын сансрын орон зай судлаач Андре Кейперс, дээрээс авсан  материалуудад  онлайн дэглэмийн албан ёсны сайтан дээр тайлбар хийнэ. Нэг цаг гэрэл цахилгааныг таслаж  хүрээлэн   байгаа орчноо  хамгаалахад эвлэлдэн нэгдэх санаа австралийн Сидней хотын оршин суугчдад анх 2007 онд төржээ.Гэхдээ нэг жилийн дараа тус хөдөлгөөн дэлхийн хэмжээнийх болсон юм.  Орос улсад “Эх дэлхийн цаг-2012” орон нутгийн цагаар 20:30 - 21:30  хооронд  болно. Зохион байгуулагчид тус арга хэмжээнд оролцогчдын тоо өнгөрсөн оныхоос 40 хувь нэмэгдэж 15 саяд хүргэхээр  тооцоолж байна. Дэлхий дахинд тус арга хэмжээг  хэдэн зуун сая хүн дэмжиж буй юм.

Гэрэл зураг