Хятадын хоёр томоохон микроблог  “Вэйбо” /Sina Weibo/  болон   “Тенсент кью-кью” /Tensent QQ/ бямба гаригт үйлчлүүлэгчдийг тайлбараа үлдээх боломжгүй болгожээ. Микроблогийн удирдлагууд 3-р сарын 31 –нээс 4 –р сарын 3 хүртэл “блогуудын хууль бус мэдээллүүдийг устгах хүртэл “  тайлбар хийх үйл  ажиллагааг зогсоож буй юм.  ИТАР-ТАСС агентлаг мэдээндээ ийн сануулж байна, өмнө нь БНХАУ-ын интернет-мэдээллийн удирдах газар болон Бээжингийн полицын газраас 16 сайтын үйл ажиллагааг зогсоож, зургаан хүнийг баривчилсан.  Саатуулагдсан хүмүүсийг  Бээжингийн гудамжинд цэргийн техник гарч ирлээ гэж Интернетэд шуугиан тараасан гэж буруутгажээ. Микроблогуудад гарсан мэдээллүүд нь Хятадаас гадагш гарч, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр хятадад төрийн эргэлт болох гэж байна гэх сул яриа   гарсан юм.

“Үүнтэй холбогдуулан   “Вейбо” болон “Тенсент кью-кью” микроблогуудад хориг арга хэмжээ авах” болсон гэж БНХАУ ын Интернет –мэдээллийн төрийн удирдах газрын  албан ёсны төлөөлөгч мэдэгдэл хийв.