Өнгөрсөн оны 3-р сард Сирид эмх замбараагүй байдал эхэлнээс хойш зэвсэглэсэн  террористуудын гарт 6143 хүн амь насаа алджээ. Тэдгээрийн хагас болох 2600 гаруй  хүн аюулгүй албаны ажилтанууд, бусад нь энгийн номхон иргэд аж. Ийм баримтыг  НҮБ-ын дэргэдэх Арабын БНСУ-ын байнгын төлөөлөгч Башар Жаафари   НҮБ-ын ерөнхий  нарийн бичгийн дарга болон АЗ-ийн тэргүүн нарт  ирүүлсэн  захидалдаа дурджээ. Гэтэл НҮБ-ын  шуурхай мэдээллийн тоо баримтаар тус улсад засгийн газрын эсрэг  жагсаал цуглаанд 9 мянга гаруй хүн амь насаа алдсан гэжээ. Эдгээр мэдээллүүд нь сирийн сөрөг хүчнийхний гэрчилсэний үндсэн дээр суурилагдсан юм.