АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэхдээ, Вашингтон ираны нефтийн импортын асуудлаар  шинэ хориг гаргахаар бэлэн болоод байна гэв. Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтонд илгээсэн  захидалдаа Обама нь одоогийн байдлаар  Иранаас бусад нефть олборлогч орнууд  нь ираны нефтийг импортлогч орнууд юм уу, аль эсвэл гадаадын санхүүгийн компаниудаар дамжуулах ираны нефтийн  импортыг хүчтэй хязгаарлах үүднээс хүрэлцэхүйц хэмжээний  нийлүүлэлтээр  хангаж байна гэж тэмдэглэжээ.

“Ираны нефть болон нефтэн бүтээгдэхүүний зах зээлийг бууруулж чадах  баталгаа өгөхийн тулд би хяналтыг үргэлжлүүлэн хийх болно”гэж Обама захидалдаа дурджээ.    

Өмнө нь Цагаан  Ордон Ираны дарамт шахалтаа хэрхэвч зогсоохгүй, гадаадын улс орнуудын  ираны нефтийг  худалдаж  авахаас татгалзах албадлагын арга хэмжээний үеэр ч зогсоохгүй гэсэн юм. АНУ заналхийллийнхээ зэрэгцээ “урамшууллын “ практик хэрэгжүүлж байна. 3-р сарын 20- нд төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон хийсэн  мэдэгдэлдээ, хэрэв ираны нефтийг худалдаж авахаасаа сайн дураар татгалзвал тэдгээр  11 оронд  болон тэдний санхүүгийн компаниудын эсрэг  хориг арга хэмжээ авахыг цуцлах болно. АНУ-ын дарамт шахалтанд орохгүй орнууд: Бельги, Чехи, Франц, Герман, Грек, Итали, Япон, Нидерланд, Польш, Испани болон Их Британи. Нөгөөтэйгүүр,  Клинтон тэмдэглэхдээ, эдгээр орнуудад хориг арга хэмжээ хэрэгжүүлэх хугацаа 180 хоногийн дараа болж байгаа бөгөөд түүнээс хойш АНУ  өөрийн болзолд нийцэж буйг дахин шалгах ажээ.