Өнөөдөр Энэтхэг улс  «БраМос» хэт авианы пуужингаа амжилттай туршив. Пуужинг шинэ хэд хэдэн системээр тоноглосон тухай «БраМос» орос-энэтхэгийн агаар сансрын хамтрасан үйлдвэрийн захирал Сиватхану Пиллаи мэдээллээ. 200-аас 300 кг хүртэл жинтэй байлдааны цэнэг бүхий пуужингийг Орисса мужийн туршилтын талбараас хөөргөсэн байна. Тус пуужинг энэ долоо хоногт 2 удаа туршив. Анхны туршилт 3-р сарын 28-нд хийсэн билээ. «БраМос» пуужин олон төрлийн байг сөнөөх зорилготой. Пуужин 290 км тусгалтай, хэт авианы хурдацтай хийгээд радарт бараг тусч харагдахгүй байна. 3 тонн жинтэй пуужин  10-аас 14 мянган метр хүртэл өндөр ниснэ. Шинэ пуужин байг өөрөө мэдрэн олох юм. Ийн хэт авианы хурдацтай алсын тусгалтай пуужин дэлхийд одоогоор алга гэж мэргэжилтнүүд үзэж байна.