Сансрын нисгэгчдийг ОУСС-д байлгах хугацааг зургаан сараас нэг жил хүртэл хоёр дахин сунгахаар төлөвлөсэн гэж Оросын сансрын агентлагийн тэргүүн Владимир Поповкин Нислэгийг удирдах төвд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдээлэв. Мөн хугацааг Ангараг гариг руу  хийх нислэг дууриалгаж хийх туршилтын хүрээнд  хийхээр төлөвлөсөн гэж тэрээр хэллээ. Оросын сансрын агентлаг мөн туршилт 2017-2018 онд хийнэ. «Шинжлэх ухаан» хэмээх олон зориулалтат лабораторийн модулийг бүр 2013 онд хөөргэж болзошгүй. Станцыг ашиглах хугацааг сунгавал ОУСС-ын оросын хэсгийг өргөжүүлж мэднэ гэж Оросын сансрын агентлагийн тэргүүн мэдээллээ.