Узбекистанаас байгалийн хий 4-р сарын нэгнээс Хятадад нийлүүлж эхлэх тухай өнөөдөр Ташкентад «Узбекнефтегаз» үндэсний нэгдсэн компанийн  захиргааны дарга Шокир Файзуллаев  мэдээллээ. Жилд 25 тэрбум шоо метр хий дамжуулах төслийн хүчин чадалтай «Дундад Ази-Хятад» хоолойн 3 дахь салаа хоолойг барьж эхлэх ёслол 2011 оны 12-р сард болсон билээ. Анхны салаа хоолойг 2009 онд ашиглалтад оруулсан хийгээд  2 дахий  нь 2010 онд барьж дууссан юм. Эдгээр хоёр салаа хоолойгоор жилд 30 тэрбум байгалийн хий дамжуулна. Мөн 3 дахь салаа хоолойгоор  байгалийн хийг 2014 оны 1-р сард дамжуулж эхлэж, төлөвлөсэн хүчин чадалд нь 2015 оны 12-р сард хүргэх юм. Узбекистан дэлхийн томоохон хий олборлогч арван улсын тоонд ордог. Тус улсад 60 тэрбум орчим шоо метр байгалийн хий жил дутам олборлож байна.