Ираны эрх баригчдад  цөмийн зэвсэг бүтээх төлөвлөгөө алга гэж Анкарад Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Ираны эрх баригчидтай хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэв. Шариатын ёсоор үй олноор хөнөөгч зэвсэг хэрэглэж болохгүй гэж аугаа их аятолла Али Хаменеи хэлсэн юм. Бидний шашин ингэхийг хориглосон гэж тэрээр тэмдэглэсэн тухай Эрдоган мэдээллээ. Ийнхүү мэдэгдснээс хойш Иран улс цөмийн зэвсэг бүтээж байна гэх үндэс алга. Хаменеийн үзэл санааг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад мэдүүлсэн гэж Туркийн ерөнхий сайд хэлэв. Анкара, Тегеран хоёр ираны цөмийн асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх дээр ажиллана гэж Эрдоган онцлосныг  «Интерфакс» мэдээлжээ.