НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннан Дамаскад хандан сөрөг хүчний эсрэг цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг уриалав. Одоо зогсоох хэрэгтэй гэж Аннаны төлөөлөгч Аххмад Фаузи мэдэгдлээ. Сирийн эрх баригчид сайн санааны илрэл болгон гал зогсоох тухай түрүүлж зарлаж мэдээлвэл зохино гэж тэрээр нэмж хэллээ. Ерөнхийлөгч Башар Асад еерий нь хулээн зевшеерсэн байдлыг эв зуйгээр зохицуулах төлөвлөгөөг нэн даруй хэрэгжүүлж эхлэнэ гэдэгт Кофи Аннан найдаж байгааг Фаузи онцлов. Сирид байлдааны ажиллагааг зогсоох шинжгүй байгаа нь Аннаны сэтгэлийг түгшүүлж байна гэж Фаузи тэмдэглэжээ. Сирийн байдлыг зохицуулах Аннаны төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч байна гэж Дамаск мэдээлснийг «Интерфакс» агентлаг дурдав. Тухайбал Сирид байлдааны ажиллагааг зогсоохоор төлөвлөгөөнд заажээ.