”Нью-Йорк таймс” сониноос  явуулсан олон нийтийн санал асуулганд оролцсон хүмүүсийн  гуравны хоёр нь Афганистаны дайнд америкийн цэргүүд оролцохын эсрэг байна. “Магадгүй энэ нь америкийн ард түмэн  афганчууд тэднээс залхсантай  нэгэн адил  залхсан байж ч болох юм” гэж Пентагоны тэргүүн Леон Панетта ярьжээ. Гэхдээ  тэрээр америкийн иргэд энэ ажиллагааны эсрэг  байхад, АНУ болон НАТО нь Афганистанд төлөөллөө үргэлжлүүлнэ гэж нэмж хэлжээ.Сэдвийг «Оросын дуу хоолой» радиогийн тоймч Петр Гончаров үргэлжлүүлэн тайлбарлахдаа:

Одоогийн афганистаны шийдвэрлэшгүй асуудал нь эхнээсээ нэг орноор хязгаарлагдахгуй байсан юм. Үүнд  бүс нутгийн зарим хөрш орнууд татагдан орсон юм. Жишээ нь Пакистан, бага зэргээр  Узбекистан, Тажикистан, Монгол улсууд. Ямар нэгэн  байдлаар уг асуудал нь бүс нутгийн бусад орнуудыг хөндөж байна.  АНУ болон НАТО нь Афганистанд өөрийн эрх мэдлийг дуусгавар болгох нь Орос улсад огт хамаагүй хэрэг огт биш юм.

Москва нэг бус удаагаа энхийг эрхэмлэх хүчнийхнийг  урьтал болгохгүй  гэдгийг  мэдэгдэж байсан.  Өөрөөр хэлбэл, афганы бүтцүүд – арми, цагдаа болон аюулгүй байдлын хүчнийхэн  жинхэн чадваргүй хүч болохоо харуулахаас өмнө шүү дээ.Новосибирскийн их сургуулийн профессор, афганистаны  асуудлын шинжээч Владимир Пластун хэлэхдээ «Миний бодоход энэ асуудлыг  ерөнхийлөгч Дмитрий Медведев болон  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар  заавал  ярилцсан байх.  Эсвэл гадаад яамны шугамаар, аль эсвэл Орос-НАТО  зөвлөлийн шугамаар. АНУ-ын  болон НАТО-гийн  Афганистанаас цэргээ гаргах нь тус улсын төдийгүй бүс нутгийн хувьд маш аюултай үр дагавар авчрах юм» гэлээ.

АНУ болон НАТО-гийн цэрэг Афганистанаас гарч явах  тохиолодолд Афганистаны байдал тогтворгүй байх бөгөөд энэ нь Төв Азийг бүхэлд нь хөндөнө гэх шинжээчийн  бодол саналтай  нэгдэхгүй байхын аргагүй юм.Нэг жишээ дурдъя. Мягмар гаригт ISAF хүчнийхэн Исламын Узбекистан хөдөлгөөний тэргүүн   Махмуд Насратыг  устгажээ. Афганы талибуудыг дэмждэг экстремист  Аль-Каидатай холбоотой энэ алан хядах хөдөлгөөний дайчид Афганистанд орогнож байгаа  экстремист “Хизб-ут-Тахрир” намын алан хядагчдын нэгэн адил юм.  Чухамдаа эдгээр районуудад төр засгийн эрх сул байна.

Леон Панетта ярьснаар,  дайнаас “афганчууд “ бас залхажээ гэдэгт бага зэрэг   үнэний ор бий. Мэдээж хэрэг ядарч залхаж байгаа. Гучин жилийн дотоодын  дайнд  ядрахгүй хэн байх билээ.  Гучин жил иргэний  дайн боллоо шүү дээ. Гэхдээ энэ бүгдээс үзэхэд  үүгээр дуусахгүй бололтой. Үүний нэг жишээ бол  эрх баригчидтай  талибууд  яриа хэлэлцээний ширээний ард суухаас татгалзаж буй явдал нь гэрчилж байна.

Тэдний ярьж   байгаа “урьдчилсан нөхцөлүүдгүй” буу зэвсгээ хураалгах болон одоогийн үндсэн хуулийг хүлээн зөвшөөрөхгүйгээр яаж хийх юм бэ.Хэрэг дээрээ бууу зэвсгээ хураалгаж, үндсэн хуулиа зөвшөөрөх нь эвлэрлийн суурь зарчим  болохоос биш яриа хэлэлцээний сэдэв биш юм. Тиймээс тухайн тохиолдолд, талибууд Кабулын  хэлхээ холбоо тогтоох гэсэн эрмэлзэлийг уландаа гишгиж байгаа юм.

Гэхдээ Леон Панеттагийн зөв. Яагаад гэвэл,  олон нийтийн  санал асуулгад тулгуурлан дайтаж болохгүй шүү дээ. Үүнд нэмж хэлэхэд, сонгосон стратегийг ямарч тохиолдолд улс төрийн бодлогын барьцаа болгож болохгүй  бөгөөд ялангуяа, ерөнхийлөгчийн сонгуулийн  шүү.