Энэтхэгээс Орос  улсад захиалсан  зэвсэг, байлдааны техник 10,8 долларын  өртөгтэй гэж  ОХУ-ын Холбооны цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны дэд захирал Вячеслав Зиркан сэтгүүлчдэд мэдээлэв. Өнөөдөр Делид тэрээр зэвсгийн үзэсгэлэнгийн хүрээнд оросын төлөөлөгчдийн хийлгэсэн бага хуралд оролцов. Орос улсаас Энэтхэгт барагцаалбал 3 тэрбум долларын өртөг бүхий зэвсэг техникийг жил дутам нийлүүлж байна гэж «Рособоронэкспорт» нэгдлийн дэд ерөнхий захирал Виктор Комардин мэдээлжээ. Энэтхэг улс оросын зэвсгийн экспортод 22-38 хувь эзлэж байна.