БРИКС-ийн улс түншүүд – Орос, Бразили, Энэтхэг, Хятад, ӨАБНУ – ОУВС, Дэлхийн банк болон дэлхийн худалдаанд бүхэлдээ дүрмийн өөрчлөлтүүдийг  оруулахыг зорьж  буй юм. Энэхүү байр суурь нь пүрэв гаригт баталсан энэтхэгийн нийслэл Дэлид болж өнгөрсөн дээд хэмжээний уулзалтын үр  дүнгийн баримт бичиг болох  дэлийн Тунхаглалд   тусгалаа оллоо.

Таван гүрний удирдагчид ОУВС–ийн квотыг шинэчлэх  удаашралттай явцад сэтгэл дундуур байгаа юм. Тэд энэ жил  сангаас “тавд”  илүү санал өгөхийг шаардсан юм.  Делийн Тунхаглалд тэмдэглэснээр,  Сангийн зээл төлөх чадвах нь  түүний бүх гишүүдэд  адил тэгш эрх олгогдсноос шалтгаална гэжээ.

Энэ байдал нь  шинжээч Максим Братерскийн үзэж байгаагаар Өрнөдийнхөнд ашигтай,  хурдан хөгжиж байгаа эдийн засагтай орнуудад саналуудыг дахин хуваарилж буйтай БРИКС-ийн орнууд эвлэрэх боломжгүй гэж үзэж байгаа. Ингэхдээ тэдний дэлхийн эдийн засагт оруулж буй ноогдол нь тогтвортой өсөн нэмэгдэж  байна.

«Уг асуудал бол өнөөдөр гарч ирсэн юм биш, тэрч байтугай өчигдөр ч биш. 2-3 жилийн өмнө БРИКС-ийн орнууд  ОУВС-ийн удирдлагын системд тэдний эдийн засгуудыг жиндээ пропорцгүй төлөөлж буй  асуудлыг “Их хорьд” тавьж байсан юм.  Квотыг дахин хувиарилах байр суурь нь хангалттай зөвшилцсөн болон хүчирхэг байсан бөгөөд Хятад, Энэхтэг хоёр улсыг нэмж оруулснаар хөдөлгөөн эхэлсэн юм. Үүнд Орос улс зарчмын хувьд юуч хожоогүй.  Энэхүү процесс нь маш удаашралтай явагдаж байна. Магадгүй, БРИКС-ийн орнууд нь илүү шийдвэртэй квотын  хувиарилалтыг   авахаар  хүсч буй нь шудрага байж болно" гэж Максим Братерский хэллээ.

БРИКС-ийн тэргүүн нар Дэлхийн банкны шинэчлэлийн процесс удаашралтай явагдаж байгаад түгшиж байна. Тэд түүнийг хувьсалд дуудаж байна. Зуучийн хүрээлэнгээс баян Хойд болон ядуу Өмнөд рүү түншийн тэгш эрхийн урамшуулах механизм руу уриалж байна. Энэ нь дэлхийн хөгжлийг болон олон арван жил бугширсан Дэлхийн банкны гишүүдийн донор  болон донорын  тусламж авагчдыг хуваадаг үзлийг амжилттай шийдвэрлэхэд тустай юм.

Үүнтэй холбогдуулан  Орос улс болон түүний БРИКС-ийн түншүүд Дэлхийн банкыг олон талт хүрээлэн болгож өөрчлөхийн тулд 4-р сард шинэ ерөнхийлөгчийг сонгох   ёстой гэж үзэж байна. Үүний тулд альтернатив сонгууль явуулах ёстой юм.Дэлхийн банкны тэргүүн нь ОУВС-ийн  удирдагч нэгэн  адил  мэргэжлийн өндөр чадвартай байх бөгөөд   нээлттэй, ил тодоор   сонгогдох ёстой гэж   БРИКС-ийн тэргүүн нар батлан хэлэлцэв. Делийн дээд хэмжээний уулзалтад оролцогчид нь энэхүү өндөр  албан тушаалд   хөгжиж буй орнуудын  нэр дэвшигчийг дэмжиж, эдгээр дэд бүтцүүдийг удирддаг  АНУ-ын уламжлалт  монополь  цаг өнгөрсөн гэж ойлгуулав.

Делийн саммит баян чинээлэг орнуудад  чухамдаа, тэдний бодлого дэлхийн эдийн засгийг тогтворгүй болгосон бөгөөд дэлхийн санхүүгийн хямралыг авчирсан гэж бууруутгав.БРИКС-ийн удирдагчид онцлон тэмдэглэхдээ,  АНУ-ын мөнгөний бодлого нь баян тансаг  Өрнөдийнхөнд  нэг талын давуу тал олгож, дэлхийн бусад хэсгийн хөгжилд  саад учруулж байна гэв.Үүнтэй холбогдуулан  “тав” нь  валютын олон туйлын системд чухал алхам  хийв. 

Оросын Внешэкономбанк  болон бусад орнуудын ижил төрлийн хүрээлэнгүүд үндэсний мөнгөн тэмдэгтээр харилцан зээл олгох тухай  гэрээнд гарын үсэг зурав. Энэ нь долларыг харилцан хийх  төлбөр  тооцоондоо бууруулах, долларын ханшны эрс уналтыг болон дэлхийн санхүүгийн зах дээр бэлнээр гаргахад эрсдэлийг буруулахад  чиглэгдэж буй юм.Түүнчлэн, долларгүй хийгдсэн   гэрээнүүдийн өөрийн өртгийг бууруулах. “Тавын “ санхүүгийн хамтын  ажиллагаа нь энэ үндсэн дээр өөрийн банкийг байгуулах үндэс өгч буй юм.

Делийн Тунхаглал  БРИКС-ийн энэхүү байр суурийг тусгажээ.Ингэхдээ банкаар дэд бүтэц, хүнсний бүтээгдэхүүн  болон технологийн хоцрогдолыг шийдвэрлэхэд нь ядуу орнууд нэгэн адил үйлчлүүлж болох юм.Делийн дээд хэмжээний уулзалт  нь дэлхийн санхүүгийн системийг шинэчлэх БРИКС-ийн шийдвэртэй хандлагыг хэлэлцэв. Үүгээрээ  тэд дэлхий дахинд  улс-төрийн дуу хоолойгоо өсч байгааг болон дэлхийн эдийн засагт байр сууриа бэхжүүлж буйгаа харуулж чадлаа.