Афганистаныг ШХАБ-ын ажиглагчийн статустай улс болгох саналыг Орос улс  дэмжиж байна гэж өнөөдөр Бээжинд ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Игорь Моргулов, Афганистаны ГХЯ-ны дэд тэргүүн Жавед Лудин нарын уулзалтын үр дүнгээр ОХУ-ын ГХЯ мэдээллээ. Мөн уулзалт ШХАБ-ын гишүн болон ажиглагчийн статустай орнуудын ба Афганистаны ГХ яамнуудын  төлөөлөгчдийн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах асуудлаархи зөвлөлдөөний хүрээнд хийжээ. Афганистаны талаархи хамтын ажиллагаа бүс нутагт түүний дотор ШХАБ-ын хүрээнд улам их үүрэг гуйцэтгэж байгааг Оросын ба Афганистаны дипломат ажилтнууд онцлов. ШХАБ-ын гишүүн орнуудын ГХ яамнуудын төлөөлөгчид Бээжинд зөвлөлдэж, улс орноо сэргэн босгоход чиглэгдсэн афганистаны ард түмний хүчин чармайлтад цаашид туслаж, тусгаар энх амгалан цэцэглэн хөгжих Афганистан улсыг цогцлон байгуулахад тус дөхөм үзүүлэхээр тохиролцов.