Арабын орнууд сирийн мөргөлдөөнд гаднаас оролцож хүч хэрэглэх саналыг няцаав. Арабын улсуудын холбооны дээд хэмжээний уулзалт өчигдөр Ирак улсын нийслэл Багдад хотноо боллоо. Төгсгөлийн тунхаглалд Сири улсад хүч хэрэглэх ажиллагааг зогсоохыг уриалж, улс орны улс төрийн ирээдүйн тухай шийдвэрийг сирийн хүн амд даалгажээ.

Энэ дээд хэмжээний уулзалтын үеэр Багдадад хэд хэдэн дэлбэрэлт үйлдсэн боловч  арабын орнуудын удирдагчид энхийг эрхэмлэх бодлогыг баримтлав. Хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоох нь Арабын улсуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Арабиас тавьсан гол шаардлага боллоо. Тус холбооны гишүүн орнууд ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулж, сирийн сөрөг хүчинд зэвсгээр туслахыг уриалаагүй.

Зөвхөн Тунисын тур ерөнхийлөгч Монсеф аль-Марзуки Сирийн дэглэмийг эрс шүүмжлэв.Катар, Саудын Аравийн төлөөлөгчид үг дуугарсангүй. Бусад улс ардчилсан санаачилгаа хэрэгжүүлэхэд нь Дамаскад цаг хугацаа олгоход бэлэн байна гэж Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдлын төвийн шинжээч дорно дахиныг судлагч Владимир Сотников тэмдэглээд

«Арабын улсуудын холбооны байр суурь зөөлөрсөн нь Кофи Аннаны үйл ажиллагаа амжилттай болж байгаатай холбоотой юм. Түүний үйл ажиллагаа үр дүнд хүрэхгүй байх гэж бүр хоёр долоо хоногийн өмнө үзэж байсан. Харин АЗ-ийн байнгын гишүүн Орос улс Аннаны төлөвлөгөөг дэмжив. Миний бодоход асуудлыг НҮБ-ын эрх зүйн хүрээнд шийдвэрлэнэ. Кофи Аннан үр дүнд хүрэх шийдвэр төгс байна. Гэвч бүрэн амжилт гаргахгүй бололтой. Юу гэвэл Асадын дэглэм сөрөг хүчний радикал хэсэгтэй эвлэрч чадахгүй. Зохицуулалтыг тодорхой хэмжээгээр ахиулах байх. Мэдээжээр Арабын улсуудын холбоо эдгээр өөрчлөлтийг харгалзах ёстой» гэв.

Арабын орнуудын холбооны дээд хэмжээний уулзалтыг урьд НҮБ-ын АЗ-д уялдуулан зохицуулж, Холбооноос сайшаасан Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах тухай Аннаны төлөвлөгөөг бас дахин дэмжив. Төлөвлөгөө зургаан зүйл ангитай. Тухайлбал, талууд хүч хэрэглэх бүх ажиллагааг зогсоох, арми, хүнд зэвсгийг хот тосгодоос гаргах, байлдаанд хэлмэгдэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэслүүдийн төлөөлөгчдийг Сирид саадгүй оруулахаар төлөвлөгөөнд заажээ.

Гэвч  арабын зарим улс тус төлөвлөгөө болон Арабын улсуудын холбооны  дээд хэмжээний уулзалтад орролцогчдын байр суурийг дэмжихгүй байна. Катар, Саудын Арави хоёр улс Багдадад үг дуугүй байсан боловч урьд сирийн мөргөлдөөнд хөндлөнгөөс зэвсэг хэрэглэн оролцохыг нэг бус удаа уриалжээ. Холбооны гишүүдийн санал тэр болгон нийцэхгүй байна гэж Ойрхи Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский хэлээд

 «Холбооны гишүүн зарим улс 40 жил засгийн эрхэнд байхдаа бараг бүх улстай муудалцсан Муаммар Каддафид хандснаасаа өөрөөр Башар Асадад хандахад бэлэн байна. Асад хэнтэй ч муудалцаагүй. Арабын орнууд Сирийн мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох саналыг тэр болгон дэмжихгүй байна. Жишээ нь ямар учраас Алжир Асадыг эсэргүүцэх вэ? Одоо Асад 90-д онд Алжирт цэргийн хунтын дэглэмийг түлхэн унагахыг  оролдсон этгээдүүдтэй л байлдан дайтаж байна» гэлээ.

Өнөөгийн нөхцөлд Арабын улсуудын холбооны дээд хэмжээний уулзалт сирийн мөргөлдөөний асуудлын шийдвэрээс холдов. «Одоо сирийн зохицуулалт Кофи Аннаны гарт байна. Хариуцлага нь НҮБ-ын АЗ-д ногдсон» гэж Арабын улсуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби хэлжээ. Өнөөгийн нөхцөлд энэ нь ухаалаг шийдвэр болсон гэж шинжээчид тэмдэглэв.