Жуулчин Вячеслав Киплюксийн гэрэл зургийн үзэсгэлэн  Зүүн Сибирийн нийслэл Эрхүү хотноо нээгдлээ. Монгол,Тувд, Балба, Энэтхэг, Вьетнам, Лаос, Камбож зэрэг улсын  аялагчдийн үл мэдэх газар нутгийн тухай  түүний авсан зургуудыг дэлгэн тавьжээ.

Вячеслав Киплюкс хуучин ЗХУ-ын Балтын Литва улсад төржээ. Харин тэрээр Азийн төв дунд Оросын БНБуриад улсад сууж байна. Киплюкс энд санамсаргүй ирсэн аж. Гэвч сүрлэг Байгал нуур, Соёны нуруу  сэтгэл их татсан учир тус БНУлсад суурьшихаар шийджээ. Вячеслав Буриадын дурсгалт, ариун нутаг, үлгэр домгийг судлаад азийн чиглэлээр цаашаа явахаар шийдвэрлэсэн байна.

Тэрээр Монголын уул, элсэн цөл ба Памир, Гималай, Зүүн-өмнөд Азийн онгон ширэнгэ ойгоор удаа дараа аялсан. Вячеслав Киплюкс буддын шашны ариун нандин зүйл-Бурхан багшийн хэдэн ширхэг үсийг алтан хайрцагт хийж хадгалж байгаа Мьянмын Шведагон сум хийд буюу монголын нэрд гарсан уулын болор хана бүхий Цагаан агуйн  талаар мэргэжилтнээс дутуу биш дэлгэрэнгүй өгүүлдэг.

Вячеслав  ер бусын газар нутгаар аялах дуртай. Тэрээр  Тувдийн ариун Кайлас уулыг нэг бус удаа тойрч, Говийн монголчуудын ч бараг мэдэхгүй  өнцөг буланд очсон юм.

«Хүрэхэд хэцүү газар нутгаар өөрөө ба бусад аялагчидтай хамт аялаж байна. Монголын элсэн цөлийг жишээ болгон дурдая. Тэнд төрсэн хүн замаа олоход хэцүү. Монголын палеонтологийн сан гэмээр үлэг гүрвэл, эртний шувууны яс, чулуужсан мод бүхий хотгорыг илрүүллээ. Зэрлэг олон төрлийн амьтан тэнд бий. Урьд бараг 2 мянган ламтай байсан одоо хаягдсан Өнгөн  хийд эндээс холгүй оршдог. Одоо энд ганц айл сууж байна. Би  тэр айлд олонтаа буусан» гэж Вячеслав Киплюкс хэллээ.

Вячеслав хэл мэдэхгүй байсан ч орон нутгийн оршин суугчидтай ам хэлээ амархан олдог. Түүнийг хүндэт зочин хэмээн үзэж хүлээн авдаг. Жишээ нь тэрээр Камбожад улс даяар алдаршсан Рочумынханд зочлож байрлсан. Тэднийх бага балчир байхдаа ширэнгэ ойд төөрч замаа олоогүй учир бараг 20 жил болсон  охинтой.

Амьжиргааны нөхцөл нь байгальд ойр газар илүү тааламжтай байдаг гэж Вячеслав Киплюкс хэлээд «Хятадын үйлдвэржүүлсэн байгалийн төрх, шигүү хүн амтай Вьетнамын мод ургамалгүй нурууг харахад уйтгартай. Эдийн засгийн хөгжил байгаль орчинд зохисгүй нөлөөлж байна. Энэ нь гарцаагүй узэгдэл. Хүрхрээнд цахилгаан шатаар хүрэх явдал эсвэл хот тосгон ердөө модгүй байх нь надад хачин санагдана. Гудамжинд хонож, загас гараараа барьж болох Камбож буюу Мьянмын шигүү ой надад маш таатай байна. Хүмүүс байгалийг ариун нандин зүйл хэмээн үзэж ариг гамтай хандаасай. Азийн орнуудад ийм хандлагыг ажиглаж болно» гэв.

Ийм учраас соёл иргэншилт Европ Вячеслав Киплюксийн сонирхолыг татахгүй байх. Тэрээр Суматра, Калимантан арлууд болон Папуа Шинэ Гвинейн нуруунуудад очих төлөвлөгөөтэй байна.Үүний хамт Киплюкс  Буриадад адал явдлын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэлтэй байна.