Монгол улстай хил залгаа  ОХУ –ын  Буриад улсад  тайгын ойн томоохон түймрийг  тусгаарлаад байна гэж баасан гаригт ИТАР-ТАСС агентлаг орон нутгийн ОБЯ-ны  удирдах  газрын өгсөн мэдээг иш татан уламжилжээ. Агентлагийн уламжилснаар,  өнгөрсөн нэг хоногийн дотор  тайгад 340 га талбайг хамарсан 10 түймрийн голомтыг унтраажээ.Хаварын  улирал эхэлснээс хойш Буриад улсад ойн түймэр  29 удаа гарч, нийт 1300 га талбайг хамарчээ.