Сирийн ерөнхийлөгч Башар Асад пүрэв гаригт Дамаск НҮБ-ын болон АЗ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннантай хамтран ажиллахад бэлэн байна гэж мэдэгдээд , гэсэн ч  тэр  түүнийг “ хямрал бүс нутгийн болон олон улсын бүтцийн шинжтэйг тооцож  иж бүрэн хандахыг” уриалжээ. Энэ тухай Нью-Делид болсон БРИКС-ийн ДХУ-д оролцсон гишүүн орнуудын тэргүүн нарт  пүрэв гаригт Асадын илгээсэн захидалд дурджээ.Сирийн ерөнхийлөгч  тайлбартаа, “үүнд Сирийн  террорист бүлгэмийнхнийг санхүүжүүлж, зэвсгээр хангаж байгаа”   улс орнуудын  албан ёсны төлөөлөгчдийн тухай яригдаж буй юм. Тэрээр  үзэхдээ, энэ нь өөрийн нутаг дэвсгэр дээрээ зэвсэглэсэн бүлэглэлүүдийг хүлээн авч, Сирийн эсрэг халдлага явуулахад   дэмжлэг үзүүлж байна”. Өмнө нь Дамаск Катарыг болон Саудын Арабыг Сирийн зэвсэгт бүлгэмийнхнийг дэмжиж буйд  буруутагж байсан.  Өнгөрсөн лхагва гаригт  НҮБ-ын АЗ Аннаны саналыг  санал нэгтэй баталсан.БРИКСийн орнуудын тэргүүн нар НҮБ-ын АЗ-ийн болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны явуулж байгаа бодлогыг дэмжиж байгаа мэдэгдэхийн зэрэгцээ  Сирийн байдалд  улстөрийн  зохицуулалт хийхийг шаардсан юм.