БНАСАУ цөмийн хөтөлбөрөө цаашид хөгжүүлвэл Япон, Өмнөд Солонгос болон АНУ-ын хувьд аюул занал учруулна. Энэ тухай өнөөдөр Токиод гарсан японы БХЯ-ны дэргэдэх Улсын хүрээлэнгийн  илтгэлд дурджээ. Энэ хүрээлэн  нь японы батлан хамгаалахын судалгааны гол төв юм. Олон хуудастай уг баримт бичигт БНАСАУ-ын сүүлийн жилүүдийн цөмийн хөгжилд дүн шинжилгээ өгчээ.Японы байгууллагын мэргэжилтэнүүд Пхеньяныг  2006 оны 10-р сар, 2009 оны 5-р сард явуулсан  туршилтын адил ажиллагааг  ойрын үед  явуулж чадна  гэж үзжээ.

Түүнчлэн,   японы цэргийн шимнжээчдийн үзэж байгаагаар, сүүлийн жилүүдэд Хятад улс өөрийн хөрш зэргэлдээ орнуудтайгаа харилцаагаа хурцатгах бодлого барьж байна.  Үүний жишээ болгон, Өмнөд Солонгосын далайн БНХАУ-ын цэргийн сургуулийг иш татжээ. АНУ-ын сэдвийг хөндөхдөө, Вашингтон  батлан хамгаалахынхаа төсвийг нилээд хэмжээгээр бууруулсанд түгшиж буйгаа илтгэлд илэрхийлжээ. Энэ нь Японы хувьд ч тодорхой асуудалтай болж буй юм.