Өнөөдөр БНАСАУ тус улсын баруун эргээс ойрын зайны пуужингийн туршилт явуулав гэж Өмнөд Солонгосын  ХҮМ-үүд Өмнөд Солонгосын цэргийн эх сурвалжуудаас иш татан уламжилжээ. Эдгээр мэдээллүүдэд дурдснаар, бага радиусын хоёр пуужинг хөөргөжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь Пхеньяны 4-р сард төлвөлж байгаа хиймэл дагуултай ямарч холбоогүй ажээ. Дээрх туршилт нь жижиг пуужингуудыг шинэчилсэний дараах туршилт байв. Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний ерөнхий штабт БНАСАУ пуужин хөөргөснийг нотлохыг татгалзсан нь дээрх баримтуудын  нууцтай холботой  юм.  БНАСАУ-ын пуужингийн технологитой холбоотой бүхэн сүүлийн үед дэлхий дахинд маш их сонирхол татаж буй юм.  2012 оны 3-р сарын 12-нд  Пхеньян  удирдагч  агсан Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулан хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа тухайгаа зарласан юм. Энэхүү  алхам нь баллистик технологийг ашиглан  холын  зайны пуужин хөөргөхийг  хориглосон  НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг  Пхеньян зөрчиж буйг гэрчилж байна.  БНАСАУ-ын төлөвлөгөөнд  түгшиж буйгаа ОХУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос, ЕХ-ны орнууд боолон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун нар илэрхийлжээ.