Олон улсын зууч “зургаа” нь шинэ төслүүдээ  Ираны төлөөлөгчидтэй  4-р сарын дунд үеэр хэлэлцэхээр төлөвлөж байна гэж ОХУ-ын ГХЯ- ны дэд тэргүүн Сергей Рябков  “Интерфакс” агентлагт  уламжлав. Тэрээр Ираны талын мэдээллийг тайлбарлахдаа, уулзалтыг  4-р сарын 13-нд явуулахаар төлөвлөж байна. Рябков тэмдэглэхдээ, одоохондоо эцэслэн тохиролцоонд хүрээгүй байна. Удтал хүлээлгэсэн зууч зургаагийн  Ирантай хийх яриа хэлэлцээний дараагийн шатны уулзалт Женев юм уу Брюссельд болж магадгүй тухай ХМХ -үүдэд гарсан мэдээллийг Оросын дипломатч  батласангүй. Ираны цөмийн асуудлыг зохицуулах зууч “зургаад” Орос, АНУ, Франц, Их Британи, Хятад, Герман  улсууд орж байна.