Арабын орнуудын тэргүүн  нар пүрэв гаригт болсон АОЛ-ийн орнуудын ДХУ  дээр Сирид хүчирхийллийг зогсоохыг уриаллаа.Тэд ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг болон Ливид явуулсан шиг тус улсад гадаадын цэргийг оруулахыг шаардсангүй гэж РИА Новости агентлаг уламжилжээ. АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн даргын уулзалтын дүнг дүгнэн явуулсан хэвлэлийн бага хурал дээр хэлсэнчлэн, өмнө нь бүх нийтээр хэлэлцүүлсэн арабын санаачлага нь Асадын бүрэн эрхийн  тал хэсгийг дэд ерөнхийлөгчид сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээ явуулахын тулд шилжүүлэхийг уриалжээ.Сирийн улс-төрийн үйл явдалд нилээд цаг хугацаа орж магадгүй байна, гэхдээ “цус асгаруулалтыг зогсоох шаардлагатай юм”гэж АОЛ хүлээн зөвшөрчээ. Иракийн ерөнхий сайд Нури аль-Малик ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахыг хүсч байгаа сирийн сөрөг хүчнийхнийг зэвсэглэхийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ.Дамаскийн эсрэг хатуу байр суурьтай байгаа цорын ганц хүн бол Тунисын ерөнхийлөгчийн үүргийг түр хамаарагч Монсеф аль-Марзуки байгаа юм.Тэрээр АНУ-ын Сирийн  байр суурийг давтаж, Дамаскийн эсрэг даралт шахалтаа чангатгахыг уриалсан . “Энэ дэглэмыг ор тас  халах шаардлагатай байна, үүнд ирээдүй үгүй“ гэж аль-Марзуки өөрийн байр суурийг илэрхийлэхдээ   АНУ-ын төрийн департаментын үгийг гээлгүй  давтан хэлжээ.Арабын орнуудын тэргүүн нар НҮБ-ын болон АОЛ-ийн сирийн асуудлын  тусгай төлөөлөгчийн  эрх мэдлийг дэмжив. Ингэхдээ тэд Аннаны санал болгосон Сирийн зургаан заалттай төлөвлөгөөний  хэрэгжилтийг   анхаарч үзэх юм.