Орос улсад намуудын амьдралыг эрс хялбаршуулах ёстой  улс-төрийн системийн  шинэчлэл эхэллээ. Үүнтэй холбоотой Орос улсын ерөнхийлөгчийн санаачилсан  хууль парламентын дээд танхимд дэмжигдэв. Шинэлэг зүйлүүдийн нэг болох –намын гишүүдийн тооны доод босгыг дөчин  мянгаас таван зуун хүн хүртэл  бууруулав. Ингэхдээ бүс нутгийн салбаруудад тавигдах доод хэмжээний тоог хасчээ. Одоо тус улсад албан ёсны улс-төрийн  7 нам  байгаа юм. Удахгуй тэдгээрийн тоо нэмэгдэнэ.  Шинжээчдийн үзэж байгаагаар, тус улсад зуу орчим улс-төрийн нэгдэлүүд  бүртгүүлэхэд бэлэн болсон ажээ.  

Намын тухай хуулийг  парламентын хоёр танхимд өргөн хэлэлцэсний дараа батласан юм. Уг баримт бичгийн талаар өөрийн санал бодлоо оросын улсын  бүртгэлд ороогүй намуудын төлөөлөгчид мөн  ирүүлж байсан юм. Зуун тавь орчим  нэмэлт өөрчлөлтийг санал болгож байсан юм.   Эцэст нь тэдгээрийн 16 нь уг баримт бичгийн эцсийн хэвлэлтэнд орсон юм. Эдгээрээс хамгийн  чухал нь  энэхүү хуулийн хүчин төгөлдөр болох  нь юм. Энэ нь дараа жилийн нэгдүгээр сард бус, харин хууль нийтлэгдсэний дараа хүчинтэй. Өөр нэг  зүйл бол –нэг хүн нилээд хэдэн намуудыг удирдахыг хориглосон.  Одоо байгаа улстөрийн байгууллагуудын нэрийг хуулахыг хориглосон. Бүртгэлийн ажил нь маш хялбар байх болно.  Шинэ намуудад баримт бичгээ засч залруулахад нь гурван сарын хугацаа өгнө. Нэг өдрийн настай намууд,   микрбизнеснамууд юмуу,  үндэсний намуудыг гаргахгуйн тулд Хууль зүйн яам болон Ерөнхий прокурорын газар байдлыг хяналтандаа авна.

Нөгөөтэйгүүр,  улс-төрчид, олон нийтийн байгууллагынхан  болон  системийн бус сөрөг хүчний идэвхтэнүүд энэхүү баримт бичгийг тэсч ядан хүлээж байна.  Одоогийн байдлаар Хууль зүйн яам 80 мэдэгдэл  хүлээж аваад байгаа ажээ.  Оросын тэрбумтан Михаил Прохоров ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө өөрийн улс-төрийн нам байгуулах тухай хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Хууль батлагдсаны дараа  Ардын чөлөөлөх нам –ПАРНАС  нь нэг боломжтой болох юм. Тэдэнтэй хамт улс-төр рүү дараах намууд тэмүүлж байна: “Субтропическая партия”/”Халуун бүсний нам”/, “Партия любви”/”Хайр сэтгэлийн нам”/, “Пиратская партия” /”Зандалчдын  нам” болон  “Партия любителей пива”/”Шар айраг сонирхогчдын нам”/. Гэсэн ч уг баримт бичиг нь Орос улсын улс-төрийн дүр зургийг болон парламентад  нийгмийн янз бүрийн давхаргын төлөөллийг   өргөжүүлэх нь зайлшгүй юм гэж Холбооны Зөвлөлийн  эдийн засгийн бодлогын хорооны дэд тэргүүн Вадим Тюльпанов “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа мэдэгдэв: «Миний бодлоор идэвхитэй иргэн өөрөө хүсвэл намаа байгуулаад, түүнтэйгээ хамт сонгуульд өрсөлдөж болох юм. Ингэснээр бид  оросын ихэнхи иргэдийг  улс-төрд татан оруулж байгаа юм.  Мэдээж хэрэг сөрөг тал гарна. 90-ээд онд хоёр зуу гаруй намтай байхад тэдгээрийн дунд “Партия любитейлей пива/”Шар айраг сонирхогчдын нам” / байсан.  Хүмүүс төөрөлдөж байсан. Хэний төлөө  саналаа өгөхөө мэдэхгүй байв. Гэхдээ ибд Орос улсад ардчилал тогтнох шатнуудын нэг дээр байна. Нөгөө АНУ-д тухайн үедээ ийм процессууд гарч л байсан.  Мэдээж хэрэг,  хууль батлагдсаны дараа оросын нийгэмд  эсэргүүцлийн   өнгө аяс  буурна» гэж найдаж байна.

Хууль нь Оросын улсын ерөнхийлөгч гарын үсэг зурж, албан ёсоор нийтлэгдсэний дараа   хүчинтэй болно.   Энэ нь мөд болох бөгөөд, 4-р сарын 2-ний  өдөр болно. Намар гэхэд бүс нутгийн сонгуульд, саналын хуудаснуудад цоо шинэ нэрүүд гарч ирэх болно. Харин таван жилийн дараа болох  думын сонгуулийн үеэр шинэ улс-төрийн  систем дараалалд  зогсч, ямар намууд бодитоор ажиллаж байгаа нь харагдах болно.