Хэтдээ БРИКС дэлхийн удирдах системийн үндсэн нэг хэсэг болж мэдэхийг өнөөдөр Делид ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ. БРИКС булгийг  «гүүр», «зууч» гэх мэт хэвшмэл хэлбэрээс ангид орших харилцааны шинэ загвар хэмээн үзэх хэрэгтэй гэж ерөнхийлөгч хэлжээ. Нийт 3 тэрбум орчим хүн амтай улсуудын талаар  урьдын хэвшмэл хандлагыг баримтлах нь олон улсын тавцанд уялдуулан зохицуулсан биеэ даасан чиг бодлого явуулах боломжийг хязгаарлаж мэднэ хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч үзэж байна. БРИКС-ын 4-р дээд хэмжээний уулзалтын үр дүнд сэтгэл ханамжтай байна гэж Медведев тэмдэглээд тус форум хүч нөлөөтэй байгууллага болж хувирна хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.