Энх тайван, аюулгуй байдлыг дэмжих асуудлаар НУБ-ын АЗ-д дэмжлэг үзүүлэх нь ойрын жилүүдэд олон улсын хүрээнд БРИКС булгийн нэгэн урьтлал болох ёстой гэж ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдер Энэтхэгт БРИКС булгийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр мэдэгдэв. Түүнчлэн тус  булэг НУБ-ыг « тааламжгуй дэглэмүүдийг түлхэн унагаах бодлогыг халхавчлах» « мөргөлдөөнийг дангаар зохицуулах арга барилыг тулган хүлээлгэх» зорилгоор ашиглахаас сэрэмжлэхийг хичээх ёстой гэж тэрээр тэмдэглэв. Медведев сирийн хямралыг хөндөн ярихдаа БРИКС булгийн гишүүн орнууд сирийн хүн амд хүмүүнлэгийн туслпамж үзүүлэхэд бэлэн байна гэв. Делид дээд хэмжээний уулзалт дээр булгийн гишүүн орнуудаас сирийн ард түмэнд хамтын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг санаачилжээ. Бид ийн тусламж үзүүлж байна гэж Оросын төрийн тэргүүн онцлов. ОХУ-ын ерөнхийлөгч Делид хэвлэлийн бага хурал дээр уг хэлэхдээ Энэтхэг, Бразили, ЕАБНУ зэргийг хүч нөлөөтэй нэр дэвшэгчдийн хувьд НУБ-ын АЗ-ийн бүрэлдэхүүнд  элсүүлэх асуудлаар дэмжихийг мэдэгдлээ. БРИКС булэгт нэгдсэн Бразили, Орос, Энэтхэг, Хятад, ЕАБНУ зэрэг таван орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт 3-р сарын 28-29-нд Энэтхэгийн нийслэлд боллоо. Эдгээр улс дээд хэмжээний уулзалт дээр олон улсын үндсэн асуудлаар нэгдсэн байр суурийг боловсруулах тохиролцоонд хүрэх замыг эрсэн юм.