БРИКСийн төлөөлөгчид пүрэв гаригт Үндэсний мөнгөн тэмдэгтээр зээл олгох тухай Аккредитивыг батлах тухай  Олон талт гэрээ болон   Ерөнхий гэрээнд гарын үсэг зурав.  Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Бразиль, Орос, Энэтхэг, Хятад болон ӨАБНУ –ын удирдагчдыг байлцуулан ДХУ өндөрлөсний дараа болов.  Өмнө нь  Орос улсын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько    мэдээллэж байснаар, “эдгээр баримт бичгүүд нь БРИКСийн орнуудын хооронд  харилцан төлбөр тооцоонд  үндэсний мөнгөн тэмдэгтийн үүрэг ролийг нэмэгдүүлэхэд  чиглэгдэж буй юм”.