Сирийн болон Ираны  тулгамдсан асуудлуудыг зөвхөн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэж  болно гэж Энэтхэгийн ерөнхий сайд   Манмохан Сингх Делигийн   БРИКС-ийн ДХУ дээр мэдэгдэв.  Сингх мэдэгдэлдээ, эдийн засгийн өсөлттэй Бразиль, Орос, Энэтхэг, Хятад болон ӨАБНУ  орнуудын удирдагчдийн ДХУ дээр Баруун Азийн байдлыг нухацтай хэлэлцэв”. БРИКСийн удирдагчид  “Сири болон Ираны  тулгамдсан асуудлуудыг яриа хэлэлцээний замаар бат бэх шийдвэрлэж болно” гэдгийг хүлээн зөвшөөрсөн  гэж Делид ажлаа дуусгасан  ДХУ- ын асуудлаар БРИКСийн орнуудын тэргүүн нарын байр суурийг Энэтхэгийн ерөнхий сайд дүгнэн хэлэв. Түүнчлэн, БРИКСийн удирдагчид  олон улсын хамтын нийгэмлэг Афганистанд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой гэдэгтэй санал нэгдэв гэж “Интерфакс” агентлаг мэдэгдэв.   Тэрчлэн тэд “урьтал салбаруудын хамтын ажиллагааг” эрчимжүүлэхэд зөвлөмж өгч,  хамтран  ажиллахаар тохиролцов”. Энэ Сингхийн тэмдэглэснээр, ДХУ- ын дүнгийн   Дэлийн Тунхаг бичигт  тусгалаа олжээ.