Олон улсын шинжээчдийн үнэлснээр эд үгээ Орос улсад 5-аас 12 сая хүртэл цагаач суудаг. ОХУ дэлхийд гадаадын ажилчдын тоогоор АНУ-ын дараа хоёрт орж байна. Дийлэнх олонхи нь нууцаар ажиллаж байна. Тэд гол төлөв үйлчилгээний ба хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Чухам эдгээр салбарт хөдөлмөрлөх хүчин дутагдаж байна.

Цагаач ажилчид Орос улсад ажиллаж буй бух иргэний 7 хувь эзлэж байна. Иймээс гаднаас шилжин суусан хүмүүс  үүгүүл оршин суугчдын ажлыг булаан авч байна гэх нь санаанаас зохиосон төдий зүйл билээ. Мөн цагаач гэмт хэрэг үйлддэг гэх нь бодит байдалд нийцэхгүй байна. Орост үйлдсэн бүх гэмт хэргийн дөнгөж гуравхан хувь нь тэдэнд ногдож байна.

Гол төлөв ТУХН-ийн орнуудын иргэд мөнгө олохоор Орос улсад ирдэг. 2020 он гэхэд оросын хөдөлмөрлөх чадвартай хүмүүсийн тоо 10 мянгаар багасана гэж мэргэжилтнүүд таамаглав. Иймээс жил дутам оросын эдийн засагт гадаадын 300 мянгаас цөөнгүй ажилчин шаардагдах юм. Харин Орос улс гадаадын ажиллах хүчний соёлч боловсон зах зээлийг байгуулахыг хичээж байгаа нь өөр хэрэг. Тухайлбал эдүгээ ОХУ Монгол улсын засгийн газруудаас  монголын иргэд Орост, оросынх Монголд ажиллах тухай баримт бичгийг боловсруулж байна. ОХУ-д гадаадын ажилтнуудад бүс нутгийн хэрэгцээг харгалзан хүвь хэмжээ тогтоож, ажилд орох журмыг аль болохоор хялбарчлав. Хөдөлмөрийн патент гэгчийг үүнтэй холбогдуулан дурдвал болно. Мөн зөвшөөрлийн бичиг дөнгөж 1000 рубль буюу бараг 35 долларын үнэтэй. Эдүгээ ийн зөвшөөрлийн бичиг 1 сая гаруй хүнд өгөөд байна. Харамсалтай нь гадаадын иргэд бурэн мэдээлэл аваагүй  хийгээд Орост  нууцаар шилжиж ажиллахыг оролдож байна. Олон улсын цагаачлалын байгууллагын Мэдээлэл- нөөцийн төвийн захирал Юлиана Павловская хэлэхдээ: «Орост шилжэн суусан гадаад хүмүүс ОХУ-ын хууль тогтоомж ба ажиллах бүх болзолыг тодорхойлсон хөдөлмөрийн гэрээ байдгийг мэдэхгүй байна. Танил хүмүүс ба анд нөхөд нь  энд материаллаг аж байдлаа сайжруулж, эх нутагтаа мөнгө явуулах боломж байна гэснийг л үндэслэдэг. Харамсалтай нь зарим цагаач  аюултай байдалд ордог» гэв.

Юлиана Павловскаягийн хэлснээр бол  цагаачлалын төв  ажилд ороход ямар баримт бичиг шаардагдахыг гадаадын иргэдэд тайлбарлах юм.Цагаач орос хэл мэдэх эсэх нь  ажилд авахад нөлөөлэх чухал хүчин зуйл билээ. Иргэд нь Орост олноороо   шилжин сууж ажиллаж байгаа орнуудад орос хэлний сургууль байгуулах нь цагаачлалын бодлогыг боловсронгуй болгох арга хэмжээний нэг болсон  нь тохиолдлын хэрэг бишээ.