3-р сарын 29 -нд Олон улсын сансрын объектуудад хор хөнөөл учруулахад хариуцлага хүлээлгэх тухай   конвенцийг  батласны 40 жилийн ой болж байна. Аз болоход  энэхүү конвенц нь өнөөг хүртэл  хууль зүйн практикт хэрэгжиж байгаа билээ.  Гэхдээ сүүлийн жилдүүдэд тойргийн замын шинэ төслүүдийн аюулгүй байдлыг хангах нь ихэд анхаарал татаж буй юм.

Сансар огтогуйгаас манай гариг руу хүмүүсийн хөөргөсөн хугацаа нь дуусаагүй, удирдлагаа алдасан  сансрын объектууд  олонтоо унах боллоо. Одоогоор эдгээр уналтуудаас 2009 онд цорын ганц удаа  гарсан  шиг  сүйдтэй  үр дагавар гараагүй байна. Дэлхийн хоёр хиймэл дагуулууд: оросын “Космос” болон америкийн  Iridium нь 7,7 мянган метр секундийн тэнцүү хурдтай өөд өөдөөсөө нисч явсан юм. Үүний төлөө үр дагаврыг нөхөн төлөх тухай конвенцид татсангүй. Талууд хамтдаа болсон явдлын учрыг олж, хужирыг шүүхээр тохиролцсон юм гэж сансрын бодлогын хүрээлэнгийн  эрдэм шинжилгээний  тэргүүн Иван Моисеев дурсан санаж  байна: «Тэнд замын хөдөлгөөний дүрэм гэж үгүй. Онолын хувьд, мэдээж хэрэг, энэхүү гэрээг үндэслэн гомдол гаргаж болох л юм. Гэтэл гомдолыг бие биедээ гаргах болно биз дээ.  Тэнгэрийн механик ингэж бүтсэн хойно» гэж хэлсэн.

Энэ  ослоос хойш Дэлхийн тойрог замд  600 хэлтэрхий бий болсон. Үүнийг НАСАгийн зөвлөх Дональд Кесслерын өмнө нь дэвшүүлсэн таамаг батласан юм.  Кесслерын синдромын далд санаа нь нэг өөрчлөлт  бусдыгаа араас нь чирэх    даамны нүүдлийг санагдуулна. Тэдгээрийн нэг бүр нь өөр бусад хог хаягдалтай таарч болох бөгөөд энэ нь шинэ хэлтэрхийнүүдийг  бий болгох   гинжин холбоо болж мэдэх юм. Эдгээр сөргөлдөөнүүд нь дэлхий орчмын  орон зайг нислэгт тохниромжгүй болгож  мэдэх юм.  Жишээ нь: саяхан 3-р сарын 24 нд    Олон улсын сансрын станцын баг үндсэн байрнаасаа   “Союз”  төхөөрөмж рүү шилжин нүүсэн юм. Хиймэл дагуулын хэлтэрхийтэй   мөргөлдөх аюул тулгарсан юм. Энэ бол олон улсын сансрын  станцын түүхэнд гарч байгаа гурав дахь тохиолдол юм.   

Кесслерын синдромын аюул нь  юунд оршиж байна вэ гэвэл, хиймэл дагуулын хэлтэрхий  нь тойргийн зам буурахад Дэлхий рүү унаж мэдэх юм. Тэгээд  юу хийх вэ? Одоо төөрсөн хэлтэрхийнүүдийг  устгахад лазерыг ашиглахаар төсөл боловсруулж байна.   Түүнчлэн,  сансрын орон зайг хогноос цэвэрлэж чадах цөмийн тийрэлттэй цахилгаан пуужингийн хүчтэй   чиргүүлийн төсөл байна. Энэ тухай оросын “Энэргия” сансрын пуужингийн корпорацын   эрдэм шинжилгээний зөвлөх Виктор Синявский ярьж байна: «Энэхүү систем нь олон удаагийнх. Энэ нь идэвхигүй маш олон тооны сансрын аппаратуудыг цуглуулаад,  дараа нь Дэлхий рүү явуулж, далайд устгах боломжтой юм. Эсвэл бүр эсрэгээр, аль нэг аюулгүй тойрог зам руу аваачих» гэж хэллээ.

Юутай ч сансрын хогийг цэвэрлэх тулгамдсан  асуудлыг шийдвэрлэх  нь  сансрын тэргүүлэх гүрнүүдийн    үндсэн чиглэл болж байна.  Үүнд  дэлхий орчмын экологийн мониторинг явуулах,  сансрын хөлгийн хэлтэрхийний болзошгүй замын математикийн  загварчлал   болон  цаашид  олон улсын сансрын эрхийг н боловсруулах зэрэг асуудлууд орж буй юм.